ХАА-н бүтээгдэхүүнийг “Нэг цэг”-ээр борлуулах талаар хэлэлцлээ


12-р сарын 8
12 цаг 50 минут

Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилтээр БОАЖЯ, ХХААХҮЯ хамтран НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төсөл хэрэгжүүлж байна. 

Төслийн хүрээнд баруун бүсийн 5 аймгийн 250 гаруй хоршоологч, малчдын төлөөллийг хамруулсан “Баруун бүсийн үйлдвэржилт ба хоршоод” сэдэвт зөвлөгөөнийг Ховд аймагт зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд оролцогчид цаг агаарын гамшигт үзэгдлийг хамтын хүчээр даван туулах, нөлөөлөлд суурилсан зудын эрсдэлийн урьдчилсан мэдээлэлд тулгуурлан төлөвлөлт хийх, малчдын бүлэг, хоршоодын давуу тал, боломж, төрийн бодлогын талаар хамтран хэлэлцэж, сайн туршлагаа хуваалцлаа. 

Цас, шороон шуурганы мэдээг малчдад шуурхай, ойлгомжтой  байдлаар хүргэж байна. 

АДАПТ төслийн хүрээнд малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгалийн гамшигт үзэгдлийг даван туулах чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор уламжлалт цаг агаарын мэдээллийг нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээлэл шилжүүлж байна. Тодруулбал:

  • малчдад эрт сэрэмжлүүлэх мэдээг ойлгомжтой, шуурхай хүргэх,
  • мэдээнд суурилсан төлөвлөлтийг сайжруулах,
  • гамшигт үзэгдлийг хамтын хүчээр хохирол багатай даван туулах,
  • малчдын хоршоо, нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжих юм. Дээрх чиглэлээр хийж буй үйл ажиллагааг зөвлөгөөнөөр танилцуулав.

 Мал, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг “Нэг цэг”-ээр дамжуулан борлуулах, шилмэл сүрэг бий болгож малын чанарыг сайжруулах ажлыг туршилтын байдлаар төсөл хэрэгжиж буй 4 аймагт малчдын бүлэгтэй хамтран хэрэгжүүлж байна.

“Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслийг Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймагт хэрэгжүүлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ6 цаг 15 минутын өмнөMicrosoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ6 цаг 15 минутын өмнөСоёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав6 цаг 16 минутын өмнөБатлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ6 цаг 16 минутын өмнөСэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно6 цаг 16 минутын өмнөШатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа6 цаг 17 минутын өмнөЭрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ6 цаг 17 минутын өмнөМонгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ6 цаг 18 минутын өмнөАТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ6 цаг 19 минутын өмнөМонгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна6 цаг 19 минутын өмнөДөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.