Кембрижийн их сургууль Чингис хааны өвийг судална


12-р сарын 8
12 цаг 40 минут

Кембрижийн их сургууль Монголын засгийн газартай хамтран Чингис хааны өвийг гүнзгийрүүлэн судалж, эрдэм шинжилгээний хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо. 

XIII зууны үеийн энэ жанжин "агуу удирдагч, дипломатч, шинийг санаачлагч" гэдгээрээ нэр хүндтэй билээ. 

Монгол Улсын Соёлын сайд Чинбатын Номин ярихдаа "уг төсөл нь Монголын эрдэмтдийн хойч үеийг бэлтгэн төлөвшүүлэхэд тус дөхөм үзүүлнэ" гэлээ. 

Чингис хаан бол Монголын шинэ тулгар төрийг үндэслэгч бөгөөд нэг сая гаруй хавтгай дөрвөлжин бээр (2.59 сая км2) газар нутгийг байлдан дагуулсан юм. Тэрбээр 1227 онд нас баржээ. 

Хатагтай Ч.Номин өнгөрсөн сард Их Британид айлчлах үеэрээ Кембрижийн их сургуулийн Монгол, Төв Ази судлалын төвтэй хамтран судалгаа хийхээр тохиролцсон юм. 

Хэвлэл мэдээллийн байгууллагад гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ч.Номин “Авьаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийг эх орондоо "нутагшуулжээ". 

“Энэхүү судалгааны хамтын ажиллагаа нь Монголын эзэнт гүрэн дэлхий дахинд хэрхэн нөлөөлснийг гүнзгий ойлгож мэдэхэд тусална гэдэгт найдаж байна” гэж тэрбээр хэллээ. 

"Чингис хаан өртөөг анх санаачлан байгуулж, хамгийн анхны паспортыг нэвтрүүлсэн гэдгийг хэр олон хүн мэдэх вэ? Тэрбээр бүх шашныг адил тэгш хүндэтгэн үзэж, энхийг тогтоогоогүй гэж үү? Чингис хаан бол цэргийн алдарт жанжин гэдгээрээ нэрд гарсан боловч агуу удирдагч, дипломатч, шинийг санаачлагч байсан" гэж Ч.Номин ярилаа. 

Энэхүү түншлэлийн хамтын ажиллагааны хүрээнд судалгааны болон замын зардлын тэтгэлэгт хамрагдах боломж бүрдэнэ. 

"Бид домогт өгүүлдэг түүхийг судалж үнэн бодит байдлыг нээнэ. Бид Чингис хааныг зөвхөн хувь хүнийх нь талаар судлаад зогсохгүй, түүний өвийг судална” гэж Монгол ба Төв Ази судлалын төвийн захирал, профессор Дэвид Снит хэлэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна11 сар 11. 13:45Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна11 сар 11. 13:44Г.Дамдинням: Шатахууны үнийг буулгана11 сар 11. 13:44"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ11 сар 11. 13:43Богдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ11 сар 11. 13:43Элсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна11 сар 11. 13:41Тэгш, сондгойгоор зорчсон өдрүүдийн зам ашигласны төлбөрийг чөлөөлнө11 сар 11. 13:40Инфляцын түвшин 4.2 нэгж хувиар нэмэгджээ11 сар 11. 13:40Есөн улсын 129 иргэнийг албадан гаргав11 сар 11. 13:39Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.