Ч.Уртнасан: Энэ долоо хоногоос томуугийн вирусний идэвхжил нэмэгдэж байна


12-р сарын 7
15 цаг 00 минут

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн талаар ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлаач эмч Ч.Уртнасангаас тодрууллаа. 

-Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт хэр байна вэ?

-Томуугийн өвчлөлийн байдал, вирусийн орчил, орны ачаалал зэрэг үзүүлэлтийг харгалзан тархалтын таван түвшинд хуваадаг.  Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд идэвхжлийн түвшинд байна. Улсын хэмжээнд амбулаториор 274,000 гаруй хүн үйлчлүүлсний 5.6 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Өвчлөлийн хувьд бага зэрэг нэмэгдэж байна. Энэ нь өвөл болж томуугийн улирал эхэлсэн тул нэмэгдэх хандлагатай байна. Аймгуудын хувьд Дархан-Уул, Булган, Хэнтий аймагт алаг цоог дэгдэлтийн түшинд байна. 

-Бага насны хүүхдүүд томуу, томуу төст өвчнөөр өвчлөх нь элбэг байдаг. Эмнэлгийн ор хүрэлцээтэй байгаа юу?

-Эмнэлгийн ор зохицуулалтын баг ЭМЯ-нд ажиллаж байгаа. Томуугийн улирал эхлэхээс өмнө орны зохицуулалтыг хийсэн. Дүүргүүдээс гадна лавлагаа төвүүдэд ор дэлгэн эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Тухайлбал, ХӨСҮТ 200 хүртэлх оронд томуу, томуу төст өвчтэй хүүхдийг авч хэвтэн эмчилж байна. ХӨСҮТ, Улсын Хоёрдугаар төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Эх, нярайн эмэгтэйүүдийн үндэсний төв зэрэг эмнэлэгт 500 орчим ор дэлгээд байна. 

-ХӨСҮТ-д одоогийн байдлаар томуу, томуу төст өвчнөөс хэчнээн иргэн хэвтэн эмчлүүлж байна вэ?

-Нийт эмнэлэгт хэвтэгсдийн 20 орчим хувь нь амьсгалн замын хүнд халдварын шалтгаантай байна. Улсын хэмжэаэнд 8,000 гаруй хүн хэвтэн эмчлүүлж буйгаас 1,900 тохиолдол буй 22 орчим хувь нь амьсгалын замын хүнд халдварын шалтгаантай байна. Насны хувьд, томуу, томуу, томуу төст өвчний 90 орчим хувийг 15 хүртэлх насныхан эзэлж байна. Үүнээс 70 орчим хувь нь 4 хүртэлх насныхан байна. Эмнэлэгт хэвтэж буй иргэдийн 80 орчим хувийг бага насны хүүхдүүд эзэлж байна. Вирусний хувьд томуугийн А хүрээний H3N2 орчилд байна. Энэ долоо хоногоос томуугийн вирусний идэвхжил нь нэмэгдэж байна. Томуу, томуу төст өвчний вирусний хувьд амьсгалын замын синсициаль вирус, метапневмо вирус, адиновирус идэвхтэй байна. Метапневмо, амьсгалын замын синсициаль вирус хоёр хүртэлх насныханд өвчлөл үүсгэн хүндрэл өгдөг, орны ачааллыг нэмэгдүүлдэг вирус юм. Эдгээр вирусний идэвхжил өндөр байгаа нь  хүүхдийн орны ачаалал нэмэгдүүлж буй гол хүчин зүйл нь юм. 

-Агаарын бохирдол томуугийн өвчлөлд хэр нөлөөлдөг вэ. Энэ талаар судалгаа бий юу?

-Амьсгалын замын халдвар учраас агаарын бохирдол нөлөөлж байгаа хүчин зүйлсийн нэг нь болдог. Нөлөөлөх нэг хүчин зүйл болохоос агаарын бохирдол нь амьсгалын замын халдвар томуу, томуу төст өвчинийг шууд нэмэгдүүлэх хүчин зүйл болохгүй. Тэр талаар хийгдсэн судалгаа байхгүй. Гэхдээ эдгэрэлтийг удаашруулах зэрэг хүчин зүйл нөлөөлөл үүсгэнэ гэхээс биш шууд өвчлөлийн байдлыг ихэсгэхгүй. 

-БНХАУ-д бага насны хүүхдийн дунд уушгины хатгалгаа нэмэгдсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-ДЭМБ-ын мэдээллээр, Микоплазм шалтгаант уушгины хатгаа, 10 дугаар сараас эхлэн амьсгалын замын синсициаль вирус, аденовирус, томуугийн вирусний улмаас хүүхдийн амбулаторийн үзлэг, эмнэлэгт хэвтэх тоо нэмэгдсэн. Эдгээр өсөлтийн зарим нь өмнөх жилүүдийн үеэс эрт эхэлсэн боловч “КОВИД-19”-ийн хязгаарлалтыг цуцалснаар үүссэн ба гэнэтийн зүйл биш гэсэн байна.  Мөн томуугийн вирус, амьсгалын замын вирус орчилд орж байна гэсэн мэдээлэл ирүүлсэн. Түүнчлэн энэ өвөл ковидын хөл хязгаарыг цуцалснаас хойш БНХАУ анхны томуугийн улирал эхэлж байна гэсэн үг.  Тийм учраас хөл хорио цуцалсны дараа амьсгалын замын халдвар нэмэгддэг зүй тогтол ажиглагддаг. 

-Манай улсад коронавируст халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа юу?

-Ковидын халдвар долоо хоногт 10 хүрэхгүй тохиолдол бүртгэгдэж байна. Өмнө нь 2009, 2010 онд бүртгэгдэж байсан H1N1 улирлын томууг үүсгэдэг вирус болж байгаа юм. Ковид ч гэсэн томуу, томуу төст өвчний байнга орчилд байдаг вирус болж байна гэсэн үг. 

-Иргэд ковидын шинжилгээ хэр өгч байгаа бол?

-ХӨСҮТ вирус судлалын тандалтыг 21 аймаг, 9 дүүрэг, лавлагаа таван төвөөс сорьц аван тогтмол шинжилдэг. Эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүд, амбулаториор үйлчлүүлж буй томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн хүмүүсээс шинжилгээ авдаг. Мөн гадагш явах гэж буй хүмүүс сайн дураар шинжилгээ өгч байгаа. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина51 минут 21 секундын өмнөХоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ51 минут 43 секундын өмнөГ.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна52 минут 12 секундын өмнөУлсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна52 минут 31 секундын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ53 минут 5 секундын өмнөСудалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай54 минут 5 секундын өмнөОрос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ1 цаг 5 минутын өмнөЖүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно1 цаг 6 минутын өмнөИспанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо1 цаг 7 минутын өмнөМонгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу1 цаг 8 минутын өмнө2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна1 цаг 8 минутын өмнө“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.