Ч.Хүрэлбаатар: Нэр дэвших санаатай хүмүүс айл өрхүүдээр яваад, мөнгө тараагаад эхэлчихсэн байна


12-р сарын 7
14 цаг 58 минут

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдааны эхэнд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар сонгуулийн тойрогтой холбоотой санал хэлсэн юм. 

Тэрбээр “Нэгдүгээрт Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг УИХ баталж өгөөч.Эдийн засгийн байнгын хороон дээр хэлэлцүүлгээ хийчихсэн. Дараагийнхаа хэлэлцүүлгийг гүйцээж хиймээр байна. 62 сая тонн нүүрс гарсан байгаа. Эдийн засагтай холбоотой хууль тогтоомжийн байдлаа гаргамаар байна.

Хоёрдугаарт ирэх жил сонгууль болно. УИХ сонгуулийн тов тогтоох ёстой. Хуулийн хугацаа нь дуусаж байна. Сонгуулийн тойргийн асуудлыг ярих ёстой. Нэр дэвших санаатай хүмүүс айл өрхүүдээр яваад, мөнгө тараагаад эхэлчихсэн байна.

Жижиг тойрогтой яваад байвал Монгол Улс хэзээ ч хөгжихгүй. Тиймээс сонгуулийн тойргийн асуудлыг хэлэлцэхдээ одоогийн тойргоо томсгомоор байна.

Тухайлбал Увс, Ховд, Баян-Өлгий аймгийг нэг тойрог болгочихвол тэнд эрчим хүч, авто зам, хилийн боомтын асуудлууд шийдэгдэнэ. Сонгуулийн тойргийг бүсчилсэн байдлаар тогтоох хэрэгтэй.

Иймд УИХ-ын даргаа сонгуулийн тойрог, тов тогтоох тухай асуудлыг томруулах тал дээр ярьж, шийдэж өгөхийг хүсье" гэв.

"ТОЙРОГ ТОГТОХ ТУХАЙ АСУУДЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЖ, СЕХ, УЛС ТӨРИЙН НАМУУДААС САНАЛ АВАХЫГ УИХ-ЫН БҮЛГИЙН ДАРГА НАРТ ЧИГЛЭЛ БОЛГОВ"

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ "Үндсэн хуульд Монгол Улсыг нэг тойрог гэж тодорхойлсон. Тойрог тогтоох асуудлыг хоёрдугаар сарын 1-ний дотор шийдэх ёстой. Тулгаж байгаад шийдэх бус одооноос хэлэлцэх нь зүйтэй гэсэн Ч.Хүрэлбаатар гишүүний гаргасан санал зарчмын хувьд зөв. 


Намын бүлгүүд, улс төрийн намуудын саналыг авч ярилцаад Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн сонгуулийн тойргийг томсгох асуудлыг судалж үзээд, арванхоёрдугаар сард хэлэлцэх тов тогтооё. Тойрог тогтох тухай асуудлаар ойрын үед хэлэлцүүлэг зохион байгуулж, СЕХ, улс төрийн намуудаас санал авахыг УИХ-ын бүлгийн дарга нарт чиглэл болголоо" хэмээв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00Иргэдийн фейсбүүк хаягт нэвтэрч, 1 өдрийн дотор 6 сая төгрөг залилжээ5 сар 8. 20:00“Бүхнийг фронтод, бүхнийг ялалтад зориулсан” монгол түмэн5 сар 8. 19:59Эрдэнэтчүүд утаагүй, түгжрэлгүй хот хэвээр үлдэх төлөвлөлтөө гаргаж, шийдлүүдээ танилцууллаа5 сар 8. 19:571000 инженер төслийн хоёр дахь үе шат эхэллээ5 сар 8. 19:55Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 8. 19:54НДС-ын 700 тэрбум төгрөгөөс 108 тэрбумын өгөөж хүртэнэ5 сар 8. 19:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 19:53АНУ, Их Британи улсууд тарифын хэлэлцээ хийнэ5 сар 8. 19:52Удирдлагын академийн захирал сард 56 сая төгрөгийн цалин авч байна5 сар 8. 19:51133 кардинал шинэ папын төлөө саналаа өгч эхэллээ5 сар 7. 23:01
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.