“Урт цагаан”-ыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хаслаа


12-р сарын 7
14 цаг 55 минут

НИТХ-ын ээлжит XX хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгээр Урт цагаан үйлчилгээний төвийн барилгыг нийслэлийн өмчөөс хасах асуудлыг хэлэлцэж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахаар боллоо.

 Уг барилгыг он удаан жил ашиглахдаа тогтмол арчилгаа хийгээгүй, газар хөдлөлийн эсрэг арга хэмжээг тооцоогүй барьсан зэргээс ашиглалтын шаардлага хангахгүй болжээ. Барилгын 1 дүгээр корпусыг буулгаж, түр хашаалсан бөгөөд одоогоор түрээсэлж байсан хуулийн 22 этгээд, 3 иргэнд байр, талбайг чөлөөлөх, түрээсийн төлбөр төлөх мэдэгдлийг хүргээд байгаа. Нийслэлийн Засаг даргаас Урт цагаан үйлчилгээний төвийн барилгын төлөвлөлтийг өөрчлөх талаар энэ оны 11 дүгээр сарын 3-наас долоо хоногийн хугацаанд иргэдээс санал асуулга авсан. Үүнд 3262 хүн саналаа ирүүлсний 3122 буюу 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулахыг дэмжсэн юм. 

Харин нийслэлийн өмчид СХД-ийн 35-р хорооны ус түгээх байр, 21 дүгээр хорооны гүний худгийн 2 барилга, 79 дүгээр цэцэрлэг, Багануур дүүргийн 4-р хорооны халуун усны барилга, СБД-ийн 281 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, ХУД-ийн 28, 324, 326 дугаар цэцэрлэгийн  барилгыг тус бүр бүртгэж авахаар болжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00Иргэдийн фейсбүүк хаягт нэвтэрч, 1 өдрийн дотор 6 сая төгрөг залилжээ5 сар 8. 20:00“Бүхнийг фронтод, бүхнийг ялалтад зориулсан” монгол түмэн5 сар 8. 19:59Эрдэнэтчүүд утаагүй, түгжрэлгүй хот хэвээр үлдэх төлөвлөлтөө гаргаж, шийдлүүдээ танилцууллаа5 сар 8. 19:571000 инженер төслийн хоёр дахь үе шат эхэллээ5 сар 8. 19:55Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 8. 19:54НДС-ын 700 тэрбум төгрөгөөс 108 тэрбумын өгөөж хүртэнэ5 сар 8. 19:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 19:53АНУ, Их Британи улсууд тарифын хэлэлцээ хийнэ5 сар 8. 19:52Удирдлагын академийн захирал сард 56 сая төгрөгийн цалин авч байна5 сар 8. 19:51133 кардинал шинэ папын төлөө саналаа өгч эхэллээ5 сар 7. 23:01
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.