Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Итали Улсын Элчин сайд Лаура Боттаг хүлээн авч уулзав


12-р сарын 7
14 цаг 55 минут

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лаура Боттаг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

 Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зэрэг нийтлэг үнэт зүйлд суурилсан Монгол, Италийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж буйгаа илэрхийлэв.

Элчин сайд Лаура Ботта түүнийг Монгол Улсад ажиллах хугацаанд хоёр талын харилцааг урагшлуулах хамтын зорилтыг биелүүлэхэд дэмжлэг үзүүлэн, нягт хамтран ажилласан төр, засгийн байгууллагад талархал илэрхийлэв. 

Элчин сайд Лаура Ботта 2019 оноос хойш манай улсад ажиллахдаа хоёр улсын бизнес эрхлэгчдийн шууд хамтын ажиллагааг дэмжих, “Монгол-Италийн нэхмэлийн технологийн төв”-ийг Улаанбаатар хотноо байгуулсан зэргээр хоёр талын харилцаа, тэр дундаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд бодит үр дүн гарган ажилласан юм. 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд Лаура Боттагийн цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэж, Гадаад харилцааны яамны “Алтан гэрэгэ”-г дурсгав.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00Иргэдийн фейсбүүк хаягт нэвтэрч, 1 өдрийн дотор 6 сая төгрөг залилжээ5 сар 8. 20:00“Бүхнийг фронтод, бүхнийг ялалтад зориулсан” монгол түмэн5 сар 8. 19:59Эрдэнэтчүүд утаагүй, түгжрэлгүй хот хэвээр үлдэх төлөвлөлтөө гаргаж, шийдлүүдээ танилцууллаа5 сар 8. 19:571000 инженер төслийн хоёр дахь үе шат эхэллээ5 сар 8. 19:55Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 8. 19:54НДС-ын 700 тэрбум төгрөгөөс 108 тэрбумын өгөөж хүртэнэ5 сар 8. 19:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 19:53АНУ, Их Британи улсууд тарифын хэлэлцээ хийнэ5 сар 8. 19:52Удирдлагын академийн захирал сард 56 сая төгрөгийн цалин авч байна5 сар 8. 19:51133 кардинал шинэ папын төлөө саналаа өгч эхэллээ5 сар 7. 23:01
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.