Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэд бүтэц, нийтийн тээврийн хүртээмж хэрэгцээтэй байна


12-р сарын 7
14 цаг 39 минут

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилт, ирэх оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах ажлын саналыг танилцуулж, тулгамдсан асуудал, шийдлийн талаар санал солилцлоо.

 

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Салбар зөвлөлийн гишүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл тулгамдаж буй асуудлаа хэлж, санал дэвшүүллээ. Тодруулбал, дэд бүтэц, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, шинээр оруулж ирэх автобуснууд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байх шаардлага хангах зэрэг санал дэвшүүлж байна. Мөн явган хүний замын хүртээмжийг сайжруулан, хөтөч хавтан, орц гарцын налуу стандартыг хангах, өргөтгөх, тохижилт, бүтээн байгуулалтад хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамтран ажиллах санал хэллээ. Эдгээрийг шийдэх, стандарт мөрдүүлэх ажлыг ирэх оны төсөвт тусгасан” гэв. 

Нийтийн тээврийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй хүргэхээр хэд хэдэн ажлыг хийж байгаа. Тухайлбал, нийтийн тээврийн үйлчилгээнд шинээр худалдан авах автобусны техникийн үзүүлэлтэд “хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих нэмэлт тоноглолтой байх” шаардлагыг 2015 оноос хойших худалдан авалтад тавьж байна. Өнгөрсөн 10 дугаар сард зарласан автобусны тендерт уг тодорхойлолтыг оруулж, нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 1020 тээврийн хэрэгсэл үйлчилж байгаагийн  40.8 хувь буюу 417 автобус хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан налуу тавцантай. Мөн тэднийг нийтийн тээвэрт үнэгүй зорчих боломжтой карт гаргаж, UB Smart bus аппликейшнд хөдөлгөөний бэрхшээлтэй иргэн зорчих боломжтой автобусыг тусгайлан тэмдэглэж, ялгаатай харагдах боломжоор хангасан. Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан автобусны зогсоолын мэдээллийг дуу хоолойгоор урьдчилан зарлаж, сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулан автобусны буудлын мэдээллийг LED дэлгэцээр урсган харуулдаг юм.

 

Нийслэлд 2022 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 37 802 иргэн байгаа судалгаа гарчээ. Тэдэнд өдөр бүр тулгардаг асуудлыг шийдэх, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийг энэ онд шинэчлэн байгуулжээ. Салбар зөвлөл энэ онд 25 ажил хийхээр төлөвлөсөн нь 92 хувийн биелэлттэй  байна. Түүнчлэн, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэл, яриа заслын “Эрдэм-мөрөн” төвтэй гэрээ байгуулж, төрөлжсөн асрамж, халамжийн 27 төвд амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй 63 хүүхдэд оношилгоо хийн, хэл яриа заслын хичээлд хамруулжээ. “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг”-ийг сар бүрийн 15-ны өдөр зохион байгуулж, байнгын ажлын байранд 232, түр ажлын байранд 87, тохируулгатай ажлын байранд 18 иргэнийг зуучилсныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00Иргэдийн фейсбүүк хаягт нэвтэрч, 1 өдрийн дотор 6 сая төгрөг залилжээ5 сар 8. 20:00“Бүхнийг фронтод, бүхнийг ялалтад зориулсан” монгол түмэн5 сар 8. 19:59Эрдэнэтчүүд утаагүй, түгжрэлгүй хот хэвээр үлдэх төлөвлөлтөө гаргаж, шийдлүүдээ танилцууллаа5 сар 8. 19:571000 инженер төслийн хоёр дахь үе шат эхэллээ5 сар 8. 19:55Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 8. 19:54НДС-ын 700 тэрбум төгрөгөөс 108 тэрбумын өгөөж хүртэнэ5 сар 8. 19:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 19:53АНУ, Их Британи улсууд тарифын хэлэлцээ хийнэ5 сар 8. 19:52Удирдлагын академийн захирал сард 56 сая төгрөгийн цалин авч байна5 сар 8. 19:51133 кардинал шинэ папын төлөө саналаа өгч эхэллээ5 сар 7. 23:01
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.