Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг баталлаа


12-р сарын 7
13 цаг 49 минут

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Өнөөдөр чуулганы ирц 61.1 хувь байв.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар "Дэгийн тухай хуульд зааснаар долоо хоногийн Баасан гарагийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн батална гэж заасан.Мөн  Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн баталж санал хураалт явуулж болно гэж заасан" хэмээв. 

Ийнхүү Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг гишүүдийн 93.2 хувийн саналаар эцэслэн баталлаа.

Уг хуулийн төслийн тухайд "Улаанбаатар хотод олгогдох автомашины дугаарын дээд хязгаарыг тогтоохыг хуулийн төслүүдэд тусгасан байна. Энэ хүрээнд автомашины дугаар эзэмшигчдийн эрхийг хязгаарлахгүй" хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өмнө нь хэлж байв. 

Өнөөдөр эцэслэн баталсан хуулиуд:

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 90.9 хувийн саналаар 
  • Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 93.2 хувийн саналаар
  • Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг 88.6 хувийн саналаар 
  • Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг 90.9 хувийн саналаар саналаар
  • Нийслэл Улаанбаатар хотын албан татварын тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 93.2 хувийн саналаар
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 93.2 хувийн саналаар 
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 90.9 хувийн саналаар
  • Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 88.6 хувийн саналаар
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах 93.3 хувийн саналаар
  • ХХОАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 91.1 хувийн саналаар
  • ААНОАТ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 87 хувийн саналаар 
  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 93.5 хувийн саналаар тус тус эцэслэн батлав. 

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, хуулийн төслүүдийг батлахад санал хурааж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00Иргэдийн фейсбүүк хаягт нэвтэрч, 1 өдрийн дотор 6 сая төгрөг залилжээ5 сар 8. 20:00“Бүхнийг фронтод, бүхнийг ялалтад зориулсан” монгол түмэн5 сар 8. 19:59Эрдэнэтчүүд утаагүй, түгжрэлгүй хот хэвээр үлдэх төлөвлөлтөө гаргаж, шийдлүүдээ танилцууллаа5 сар 8. 19:571000 инженер төслийн хоёр дахь үе шат эхэллээ5 сар 8. 19:55Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 8. 19:54НДС-ын 700 тэрбум төгрөгөөс 108 тэрбумын өгөөж хүртэнэ5 сар 8. 19:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 19:53АНУ, Их Британи улсууд тарифын хэлэлцээ хийнэ5 сар 8. 19:52Удирдлагын академийн захирал сард 56 сая төгрөгийн цалин авч байна5 сар 8. 19:51133 кардинал шинэ папын төлөө саналаа өгч эхэллээ5 сар 7. 23:01
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.