Тариа хийлгэсэн 17 хүүхдээс 3-ынх нь ханиад сэдэрч, эмнэлэгт хэвтсэн гэв


12-р сарын 6
13 цаг 31 минут

Яармагийн 300 ортой эмнэлэг буюу Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний хоёрдугаар төвд хэвтэн эмчлүүлж байсан 17 хүүхдэд 2023 оны арваннэгдүгээр сарын /2023.11.23/ оройн 22:00 цагт тариа хийлгэсний дараагаас бөөлжиж, таталт өгч, улмаар ухаан алдан унасан. Дөрвөн сартайгаас 12 насны 17 хүүхэд эдгэж, эмнэлгээс гарсан ч хоёр хүүхэд нь дахин эмнэлэгт хэвтсэн гэнэ.

Энэ талаар тус эмнэлгээс тодруулахад "Тариа хийлгэсэн 17 хүүхдээс гурав нь эргэн эмнэлэгт хэвтсэн нь үнэн. Хоёр хүүхдийн ханиад сэдэрч, дахин эмнэлэгт хэвтээд дөрөв хонож байна. Нэг хүүхэд өчигдөр хэвтсэн. Хүүхдүүд энгийн тасагт эмчлүүлж байгаа. Гэхдээ тариа хийсэнтэй холбоотой биш. Дахин ханиад томуугаар өвдсөн учраас эмнэлэгт хэвтсэн. Манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 400 хүүхдээс 150 орчим нь томуугийн өөр төрлийн вирусээр өвчилж, дахин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлгийн зүгээс нарийн шинжилгээ авахад нэг хүүхдээс томуугийн 2-3 төрлийн вирус илэрч байна. Тиймээс хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн ор хоног уртасч, 10-14 хоног эмчлэх шаардлагатай болж байгаа. Уушгины хатгааны хувьд 28-40 хоногт бүрэн эдгэдэг. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарсан хүүхдийн 50 хувь эргэж ирдэг нь эцэг эхийн асаргаанаас шалтгаалдаг" гэдгийг хэлж байна.

Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүл мэндийн яамнаас ажлын хэсэг гарч ажиллаж байгаа гэдэг хариултыг албаныхан өмнө нь өгсөн.

Эцэг эхчүүдийн зүгээс сувилагч нар цагийн тариа сольж тарьсан байж болзошгүй гэдэг мэдээллийг өгч байв. Тус эмнэлгийн дэд дарга "Ямар нэгэн байдлаар тарианы процедурын алдаа гарсан байх магадлалтай. Тариаг хийх стандарт гэж байгаа. Энэ стандарт зөрчигдсөнөөс 17 хүүхдэд реакц үзүүлсэн байж болзошгүй. Хоёр тасагт нийт 21 хүүхэд байснаас сүүлийн хүүхдэд тариа хийх болоход эхний тариа хийлгэсэн хүүхдэд шинж тэмдэг илрээд эхэлсэн тул сүүлийн 21 дэх хүүхдэд тариаг хийгээгүй, зогсоосон. Эмнэлгийн хувьд нийт 400 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан. Тухайн цаг мөчид өөр платын хүүхдүүдэд дээрх тарианаас хийхэд реакц үзүүлээгүй. Тариаг 0.9 процентын натри хлоридоор найруулж, үйлчлүүлэгчид тариа болон хугацааг харуулах ёстой. Энэ процедур дунд алдаа гарсан байх магадлалтай гэж үзээд байна. Хүүхдэд уян зүү ашиглаж, тариа хийдэг гэдгийг хэлж байсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог8 сар 21. 15:58Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог8 сар 21. 15:56БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.