Олон улсад ₮20-32 саяар хийгддэг хавдрын дархлаа эмчилгээг Монголдоо ₮8 саяар хийхээр боллоо


12-р сарын 5
16 цаг 25 минут

Эрүүл Мэндийн Яам, Хавдар Судлалын Үндэсний Төв, Швейцарын F.Hoffmann-La Roche компани хамтран хавдрын системийн эмчилгээний сүүлийн үеийн шинэ технологийн нэг болох дархлаа эмчилгээг Монголд нэвтрүүлэх ажлыг эхлүүлэхээр өнөөдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Монгол Улс хорт хавдрын ялангуяа элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар Азид төдийгүй дэлхийд тэргүүлдэг.

2022 онд 4,548 хүн хорт хавдрын улмаас нас барсны 2,635 нь эрэгтэй, 1913 нь эмэгтэй байв.Элэгний хорт хавдраар 1,714 хун нас барсан нь нийт нас баралтын 37 хувийг дангаараа эзэлж байна. Элэгний хорт хавдар 2021 онд 1,956 тохиолдол, 2022 онд 2,289 тохиолдол байсны 70 гаруй хувь нь хожуу буюу гурав, дөрөвдүгээр шатандаа оношлогдож, энэ нь аль ч хүйсэнд хамгийн өнөөдөр буюу 100,000 эрэгтэйд 77.6, эмэгтэйчүүдэд 59.5 тохиолдол байна.
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хэлэхдээ "Хавдрын өвчлөл нас баралтыг буруулахад дэлхийн шилдэг компаниудын өндөр технологийн эм, эмчилгээг нэвтрүүлэх нь хамгийн үр дүнтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, сайн туршлага байдаг.

Санамж бичгийг байгуулснаар хорт хавдрын эмчилгээ, судалгаагаар дэлхийд тэргүүлэгч Швейцарын Рош компани Монгол Улсад элэгний хорт хавдрын эмчилгээнд дархлаа эмчилгээний хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлэхийн зэрэгцээ хамгийн элбэг тохиолддог 15 эрхтний үсэрхийлсэн хорт хавдрын үед хэрэглэдэг бай болон дархлаа эмүүдийг хамгийн бага үнээр буюу "Бүх эмийг нэг өвчтөнд нэг үнээр" нийлүүлэх РАСЕ тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бүрдлээ. 

Монгол Улсад элэгний хожуу шатанд оношлогдсон хавдар болон уушги, хөх, ходоод, өндгөвч, умайн хүзүү, бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын эмчилгээний хөгжил, чанар, хүртээмжид том алхам хийгдэнэ. Учир нь эдгээр эм их өндөр өртөгтэй бөгөөд элэгний хавдартай өвчтөн зөвхөн нэг удаагийн тариаг тунгаасаа хамаарч 8,000-9,392 ам.доллароор (20-32 сая төгрөг) хийлгэдэг бол манай улсад маш бага үнээр буюу 1,000 орчим ам.доллароор нийлүүлэх санал тавьж байгаа" гэлээ. 

Дархлаа эмчилгээ гэдэг нь эм гэх утгаасаа илүү хүний биеийн дархлааны эсийг идэвхжүүлэн хавдрын эсрэг тэмцэх хүчин чадлыг нэмэгдүүлж, хавдрыг устгадаг хэмээн ХСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү онцоллоо. 

"ЭХНИЙ ДӨЧИН ХҮНД ХСҮТ-ИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ХИЙЖ, ДАРААГААР НЬ ИРГЭД ДААТГАЛААР ДАРХЛАА ЭМЧИЛГЭЭГЭЭ ХИЙЛГЭХ БОЛОМЖ НЭЭГДЭНЭ"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэрбээр үргэлжлүүлэн "Иргэдэд санхүүгийн дарамтгүйгээс гадна Эрүүл мэндийн даатгалын санд санхүүгийн дарамт үүсгэхгүй гэрээ хийгдэж байгаа. Ийнхүү Монголдоо дархлаа эмчилгээг иргэдэд дарамтгүйгээр оруулж ирэх боломж бүрдлээ. Учир нь эмүүд нь өндөр үнэтэй тул шууд худалдан авах боломж байгаагүй тул тодорхой хугацаанд хэлцэл хийж, "Roche" компанийн бүтээгдэхүүнийг эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх болсон.  

Тус газрын РАСЕ тусгай хөтөлбөрт орсноор 20-32 сая төгрөгийн үнэтэй дархлаа эмчилгээг нэг хүнд хүргэхдээ найман сая төгрөгөөр хүргэх боломжтой гэж үзсэн. Манай улсад бай эмчилгээ таван сая төгрөгөөр хийгддэг ба энэ нь дангаараа хүнд хүрдэггүй. Харин одоо бай эмчилгээг дархлаа эмчилгээтэй хавсарч хийх эмчилгээ нь найман сая төгрөг болж байна гэсэн үг. 

Төсөл гурван жил үргэлжлэх хэдий ч бид энэ хугацаанд цаг хожно. Эхний дөчин хүнд ХСҮТ-ийн санхүүжилтээр хийнэ. Иргэддээ аюулгүй хүргэж байна гэдэг үр дүнгээ батлуулсны дараа илүү өргөн хүрээнд хүргэх боломж нээгдэнэ. Тэр үед иргэд даатгалаар дархлаа эмчилгээгээ хийлгэх боломж Эрүүл мэндийн санд шинээр орж ирж буй "Дархлаа эмчилгээний багц"-ын хүрээнд бий болно" гэлээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Roche" компанийн Турк, ОХУ, Иран, Тев Ази, Кавказ, зуун Европ болон Энэтхэгийг хариуцсан бүсийн дарга Адриано Треве "Монголд ойролцоогоор 7,000 гаруй хүн хавдраар оношлогдож байгаагийн 2,500 орчим нь элэгний хавдраар оношлогдож байгаа. Хожуу хорт хавдраар оношлогдож байгаа өвчтөнүүд тэр болгон эмчилгээ авч чадахгүй байгаа учраас дархлаа эмчилгээг нэвтрүүлэх шаардлагатай гэж бид үзэж байгаа. Иймд энэхүү эмчилгээг нэвтрүүлэхээр хамтран ажиллаж буй явдалд талархаж байна.

Бай эмчилгээ болон дархлаа эмчилгээ нь системийн бусад эмчилгээтэй харьцуулахад гаж нөлөө багатай төдийгүй хувь хун тус бурт өвөрмөц байдгаараа онцлогтой. 

Нэмж мэдээлэхэд Монгол Улсад 2021 оноос бай эмчилгээний зарим эмүүдийг эрүүл мэндийн даатгалд 100% хамруулснаар ходоод, хөх, өндгөвч, бүдүүн шулуун гэдэс, мэнгэний хорт хавдрын эмчилгээнд бай эмчилгээ нэвтэрсэн. Хэдийгээр бай эмчилгээ Эрүүл мэндийн даатгалд бүрэн хамрагдсан боловч дархлаа эмчилгээ даатгалд хараахан хамрагдаагүй тул энэ хоёр эмчилгээг өвчтөнүүдэд хавсран хийх боломжгүй байгаа юм.

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00Иргэдийн фейсбүүк хаягт нэвтэрч, 1 өдрийн дотор 6 сая төгрөг залилжээ5 сар 8. 20:00“Бүхнийг фронтод, бүхнийг ялалтад зориулсан” монгол түмэн5 сар 8. 19:59Эрдэнэтчүүд утаагүй, түгжрэлгүй хот хэвээр үлдэх төлөвлөлтөө гаргаж, шийдлүүдээ танилцууллаа5 сар 8. 19:571000 инженер төслийн хоёр дахь үе шат эхэллээ5 сар 8. 19:55Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 8. 19:54НДС-ын 700 тэрбум төгрөгөөс 108 тэрбумын өгөөж хүртэнэ5 сар 8. 19:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 19:53АНУ, Их Британи улсууд тарифын хэлэлцээ хийнэ5 сар 8. 19:52Удирдлагын академийн захирал сард 56 сая төгрөгийн цалин авч байна5 сар 8. 19:51133 кардинал шинэ папын төлөө саналаа өгч эхэллээ5 сар 7. 23:01
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.