Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад ЮНЕСКО, Рио Тинто хамтарна


12-р сарын 5
16 цаг 18 минут

 НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/ болон Рио Тинто Монгол ХХК Монгол Улсын тогтвортой хөгжилд чиглэсэн санаачилгуудыг дэмжих урт хугацааны хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа энэ сарын 4-нд ГХЯ-нд болов.

 Тус арга хэмжээг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, ЮНЕСКО-гийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан, Рио Тинто Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра нар нээж үг хэлэв.

Түншлэлийн хүрээнд ЮНЕСКО болон Рио Тинто Монгол ХХК нь (1) Монгол Улсын соёлын болон геологийн өвийг олон нийтэд таниулах замаар тогтвортой аялал жуулчлалын салбарыг дэмжих, (2) байгаль орчин,  уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн менежментийн туршлагыг сайжруулах чиглэлд дэмжлэг үзүүлэх, (3) Рио Тинтогийн боловсролын салбарт оруулсан бусад хөрөнгө оруулалтад тулгуурлан талууд чанартай, шударга, хүртээмжтэй техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын хөтөлбөрүүд боловсруулахад хамтран ажиллах юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00Иргэдийн фейсбүүк хаягт нэвтэрч, 1 өдрийн дотор 6 сая төгрөг залилжээ5 сар 8. 20:00“Бүхнийг фронтод, бүхнийг ялалтад зориулсан” монгол түмэн5 сар 8. 19:59Эрдэнэтчүүд утаагүй, түгжрэлгүй хот хэвээр үлдэх төлөвлөлтөө гаргаж, шийдлүүдээ танилцууллаа5 сар 8. 19:571000 инженер төслийн хоёр дахь үе шат эхэллээ5 сар 8. 19:55Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 8. 19:54НДС-ын 700 тэрбум төгрөгөөс 108 тэрбумын өгөөж хүртэнэ5 сар 8. 19:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 19:53АНУ, Их Британи улсууд тарифын хэлэлцээ хийнэ5 сар 8. 19:52Удирдлагын академийн захирал сард 56 сая төгрөгийн цалин авч байна5 сар 8. 19:51133 кардинал шинэ папын төлөө саналаа өгч эхэллээ5 сар 7. 23:01
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.