УГТЭ Солонгосын хүүхдийн зүрхний шилдэг мэс засалчтай хамтран найман хүүхдэд мэс засал хийжээ


12-р сарын 5
16 цаг 16 минут

Улсын гуравдугаар төв эмнэлэгт БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн  Хүүхдийн эмнэлгийн зүрхний мэс засалч Ким Вүүн Хан профессороор ахлуулсан баг өнгөрсөн сарын 27-ноос эхлэн долоо хоногийн хугацаанд хүүхдийн зүрхний мэс заслын багтай хамтран зүрхний төрөлхийн хавсарсан хүнд, хөх гажиг оношлогдсон бага насны хүүхдүүдэд мэс заслын тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлжээ. 

Тус эмнэлэг 2013 оноос эхлэн БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн Анагаах ухааны сургууль, JW LEE Даяаршлын анагаах ухааны төвтэй хамтран Монголд хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн мэс заслын тусламж үйлчилгээний чанар хүртээмж, чадавхийг сайжруулах чиглэлээр үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа аж.   

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд халдварт эндокардитаар хүндэрсэн гол судасны хавхлагын төрөлхийн хоёр хавтастай, хүнд зэргийн нарийсал, дутагдалтай хүүхэд болон гол судасны уруудах хэсгийн хүнд зэргийн нарийсал, ховдол тосгуурын нэгдсэн суваг, уушгины артерийн хавхлагын гажиг зэрэг оноштой гурван сартайгаас 17 хүртэлх насны найман хүүхдэд өндөр түвшний ур чадвар шаардсан мэс засал эмчилгээг хийсэн байна.   

Энэ удаа гол судасны цагирагийг хиймэл судсаар өргөсгөж, халдварт өртсөн гол судасны хавхлагыг механик хавхлагаар солих Бо-Яанг мэс заслын тохиолдлыг Монголд анх удаа хийв. Мэс засал хийлгэсэн хүүхдүүдийн биеийн байдал сайжирч эхнээсээ эмнэлгээс гарч байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00Иргэдийн фейсбүүк хаягт нэвтэрч, 1 өдрийн дотор 6 сая төгрөг залилжээ5 сар 8. 20:00“Бүхнийг фронтод, бүхнийг ялалтад зориулсан” монгол түмэн5 сар 8. 19:59Эрдэнэтчүүд утаагүй, түгжрэлгүй хот хэвээр үлдэх төлөвлөлтөө гаргаж, шийдлүүдээ танилцууллаа5 сар 8. 19:571000 инженер төслийн хоёр дахь үе шат эхэллээ5 сар 8. 19:55Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 8. 19:54НДС-ын 700 тэрбум төгрөгөөс 108 тэрбумын өгөөж хүртэнэ5 сар 8. 19:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 19:53АНУ, Их Британи улсууд тарифын хэлэлцээ хийнэ5 сар 8. 19:52Удирдлагын академийн захирал сард 56 сая төгрөгийн цалин авч байна5 сар 8. 19:51133 кардинал шинэ папын төлөө саналаа өгч эхэллээ5 сар 7. 23:01
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.