Сайн дурын ажилтнуудын эрэлт нэмэгдсээр байна


12-р сарын 4
15 цаг 24 минут

Олон улсын сайн дурын ажилтнуудын өдөр 12 дугаар сарын 5-нд буюу маргааш тохионо.

Энэ өдрийг угтан Монголын Сайн дурын ажилтнуудын форум мөн өдөр болох гэж байна. Энэ талаар Монголын Сайн дурынхны төвийн үүсгэн байгуулагч Б.Цэвэлмаа, Монголын Улаан загалмайн нийгэмлэг (МУЗН)-ийн хүүхэд залуучуудын хөтөлбөрийн ахлагч Н.Мөнхжин нар өнөөдөр мэдээллээ. 

Энэ удаагийн форум хүүхэд хамгааллийн асуудалд төвлөрч, энд орон нутгийн иргэдийн оролцоог хангах талаар хэлэлцэн залуучуудын сайн дурын ажлын удирдлага, зохион байгуулалт, хууль эрхзүйн орчныг сайжруулах талаар ярилцана гэв. Форумд ХНХ болон БШУ-ны сайд нар, ХЭҮК, МУЗН, Монгол Улс дахь НҮБ болон Энх тайвны корпус зэрэг байгууллагын удирдлага, төлөөлөл оролцох аж. 

Олон улсын сайн дурын ажилтнуудын өдрийн талаар Монголын Сайн дурынхны төвийн захирал Б.Цэвэлмаагаас тодруулбал тэрбээр, манай улс олон улсын сайн дурынхны өдрийг 2006 оноос албан ёсоор тэмдэглэж ирснийг хэллээ.

Энэ өдөр сайн дурынхантай ажилладаг, энэ талын үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг урьж, нийгэмд тулгамдаж буй асуудлыг жил бүр хэлэлцэн, юуг сайжруулж дэмжин ажиллах талаар хоорондоо ярилцаж нэгдэн тохирдог байна. Сайн дурын үйлсэд албан болон албан бусаар олон зуун хүн хүчин зүтгэж байдаг талаар мэдээллээ.

Албан шугамаар гэдэг нь байгууллага төвтэй, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх байдлаар зохион байгуулалтад ордог бол албан бус гэдэг нь иргэд 2-3-уулаа болон байгууллага, сургууль, анги хамт олноороо нийгмийн тулгамдаж буй үйл ажиллагаанд сайн дураар оролцон хувь нэмрээ оруулдаг байна.  

Олон улсын сайн дурынхны өдрийг энэ жил “Сайн үйлсэд хүн бүр” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ.  

Бие биенээ гэсэн нийгмийн тус дэм бүхий харилцааны уур амьсгалыг нийгэмд түгээдэг, илүү аюулгүй, аз жаргалын индексээр дэлхийн бусад улс оронтой эн зэрэгцэхүйц оршин тогтнож, ажиллаж, амьдрах гэсэн үзэл санаан дээр нэгддэгийг онцоллоо. Тэрбээр нийгэмд сайн дурынхны эрэлт нэмэгдсээр байгааг хэллээ.

Уулзалтыг хүүхдийн “Ид шидийн орон”-ы үйл ажиллагаа болон Тогтвортой хөгжлийн боловсролыг сайн дураар түгээн ажилладаг “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб зохион байгууллаа.

 

Тодруулга: Өнөөдөр Монгол Улсад 50 гаруй байгууллагын 21 мянга гаруй сайн дурын ажилтан ажиллаж байна. Нэг ёсондоо Монгол Улсын 50 хүн тутмын нэг нь сайн дурын ажил хийдэг. Судалгаагаар тэдний ажлыг мөнгөн дүнд шилжүүлвэл 4.4 тэрбум орчим төгрөг болжээ. Манай улс сайн дурын ажилд зориулсан цагаар дэлхийд эхний 10 орны тоонд багтдаг байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00Иргэдийн фейсбүүк хаягт нэвтэрч, 1 өдрийн дотор 6 сая төгрөг залилжээ5 сар 8. 20:00“Бүхнийг фронтод, бүхнийг ялалтад зориулсан” монгол түмэн5 сар 8. 19:59Эрдэнэтчүүд утаагүй, түгжрэлгүй хот хэвээр үлдэх төлөвлөлтөө гаргаж, шийдлүүдээ танилцууллаа5 сар 8. 19:571000 инженер төслийн хоёр дахь үе шат эхэллээ5 сар 8. 19:55Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 8. 19:54НДС-ын 700 тэрбум төгрөгөөс 108 тэрбумын өгөөж хүртэнэ5 сар 8. 19:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 19:53АНУ, Их Британи улсууд тарифын хэлэлцээ хийнэ5 сар 8. 19:52Удирдлагын академийн захирал сард 56 сая төгрөгийн цалин авч байна5 сар 8. 19:51133 кардинал шинэ папын төлөө саналаа өгч эхэллээ5 сар 7. 23:01
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.