ХӨСҮТ- өөс гадаад улс оронд зорчигчдод зориулан зөвлөмж гаргажээ


12-р сарын 1
15 цаг 31 минут
ХӨСҮТ- өөс гадаад улс оронд зорчигчдод зориулсан санамж, зөвлөмжийг гаргажээ. Зөвлөмжид БНХАУ-д микоплазмын хатгааны тохиолдол нэмэгдсэнтэй холбоотой тус улсад зорчих болон тус улсаас ирсэн иргэд Covid-19, томуугийн вакциныг хийлгэх, амьсгалын замын халдарт өвчний шинж тэмдэг илэрсэн бол тус улсад зорчихоос зайлсхийх эсвэл түр хойшлуулахыг зөвлөсөн байна.
Хэрвээ БНХАУ-д зорчсон бол ирснээс хойших 7-28 хоногт амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Байгалмаа:
-БНХАУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсын иргэд хилээр зорчиход нээлттэй, хязгаарлалтыг санал болгохгүй. Хэрвээ БНХАУ болон бусад улсад зорчи болоход уушигны хатгаатай бол зорчихоо хойшлуулах. Хэрэв  гадаад улс орноос зорчиж ирсэн бол 7-28 хоногийн хугацаанд амьсгалын зам, уушигны хатгааны шинж тэмдэг илрэв үү гэдэгт хяналт тавих. Илэрсэн нөхцөлд эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатайг хэлж байв.

Амьсгалын замын халдварын шинж тэмдэг:

  • Ханиалгах
  • 38C дээш халуурах
  • Толгой өвдөх
  • Хоолой өвдөх
  • Булчин үе мөчөөр өвдөх
  • Цээжээр хөндүүрлэх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00Иргэдийн фейсбүүк хаягт нэвтэрч, 1 өдрийн дотор 6 сая төгрөг залилжээ5 сар 8. 20:00“Бүхнийг фронтод, бүхнийг ялалтад зориулсан” монгол түмэн5 сар 8. 19:59Эрдэнэтчүүд утаагүй, түгжрэлгүй хот хэвээр үлдэх төлөвлөлтөө гаргаж, шийдлүүдээ танилцууллаа5 сар 8. 19:571000 инженер төслийн хоёр дахь үе шат эхэллээ5 сар 8. 19:55Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 8. 19:54НДС-ын 700 тэрбум төгрөгөөс 108 тэрбумын өгөөж хүртэнэ5 сар 8. 19:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 19:53АНУ, Их Британи улсууд тарифын хэлэлцээ хийнэ5 сар 8. 19:52Удирдлагын академийн захирал сард 56 сая төгрөгийн цалин авч байна5 сар 8. 19:51133 кардинал шинэ папын төлөө саналаа өгч эхэллээ5 сар 7. 23:01
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.