Ц.Идэрбат: Дизель түлшний үнэ хурдан өссөн. ₮3,700 байсан бол одоо ₮4,500-аар олдож байна


12-р сарын 1
15 цаг 29 минут

УИХ-ын намрын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр шатахуун орон нутагт яагаад тасраад байгаа талаар салбарын сайд ярилаа. 

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Дизель түлшний үнэ хурдан өсөж байна. Нийлүүлэлт нь хэвийн байгаа бол яагаад ингэж өсдөг юм. 3,700 төгрөг байсан түлш одоо 4,500 төгрөгөөр олдож байна. Цаашдаа шатахууны үнэ өсөх юм уу? 

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар: Шатахууны нийлүүлэлт хэвийн байгаа. 102 мянган тонн дизель түлш арваннэгдүгээр сарын 1-25-ны хооронд орж ирсэн. Өмнөх жилүүдтэй харьцуулахад 35 мянган тонноор илүү. Тэгэхээр ОХУ-аас импортолж буй шатахууны нийлүүлэлт хэвийн байгаа гэсэн үг. 

Уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн экспорт нэмэгдэж байгаа учраас дизель түлшний хэрэглээ өссөн. Та хэвлэлийн мэдээ хараад байх шиг. Надаас асууж байгаа сурвалжлагч өөрийнхөө өнцгөөс асууснаа тастаж тавиад байгаа учраас танд буруу мэдээлэл хүрээд байна. 

Өнөөдрийн байдлаар өвлийн түлшийг дөрвөн компани л Монголд нийлүүлж байна. Есдүгээр сарын 21-нээс өмнө 14 компани нийлүүлдэг байсан. Арваннэгдүгээр сарын үнийг 930 ам.доллар хэмээн ОХУ-аас зарласан. Харин энэ сард 850 ам.доллар гэсэн үнэ өгч байгаа. ААН-үүд өөрсдийн мөнгөөр авч байгаа учраас ингэж зар гэх боломжгүй. 

Шатахуун түгээх газарт хямдхан байгаа учраас зарахгүй. Харин бөөнөөрөө илүү үнэтэй байгаагаас бол ийм асуудал үүссэн. Үүнийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай хамтарч ажиллаж байгаа. Энэ салбар жилийн хоёр тэрбум ам.долларын эргэлттэй. Төрийн мөнгө байхгүй, зөвхөн ААН-үүд өөрсдөө авч байгаа. 

БНХАУ-аас авч буй дизель түлшний хэмжээг нэмэгдүүлсэн. Тус улс импортлогч учраас хүссэн хэмжээгээрээ манайд нийлүүлж чадахгүй. ОХУ нийлүүлэлтээ өнгөрсөн жилийнхээс давуулсан байдлаар өгч байна. 

8-9 дүгээр сард хангалттай нөөцийг хуримтлуулсны үндсэн дээр 20 хоногийг гачигдалгүй давж чадсан. Гэхдээ 20 хоногийн хугацаанд үүссэн асуудлаас гарч чадахгүй яваад байна. Арванхоёрдугаар сарын 15-аас ОХУ-ын өвлийн түлшний хэрэглээ дотооддоо хүрэлцэж эхэлбэл манайх руу захиалгын хэмжээнээс илүү өгнө гэсэн. Бид 140 мянган тонн шатахууныг хүсэж байгаа. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00Иргэдийн фейсбүүк хаягт нэвтэрч, 1 өдрийн дотор 6 сая төгрөг залилжээ5 сар 8. 20:00“Бүхнийг фронтод, бүхнийг ялалтад зориулсан” монгол түмэн5 сар 8. 19:59Эрдэнэтчүүд утаагүй, түгжрэлгүй хот хэвээр үлдэх төлөвлөлтөө гаргаж, шийдлүүдээ танилцууллаа5 сар 8. 19:571000 инженер төслийн хоёр дахь үе шат эхэллээ5 сар 8. 19:55Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 8. 19:54НДС-ын 700 тэрбум төгрөгөөс 108 тэрбумын өгөөж хүртэнэ5 сар 8. 19:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 19:53АНУ, Их Британи улсууд тарифын хэлэлцээ хийнэ5 сар 8. 19:52Удирдлагын академийн захирал сард 56 сая төгрөгийн цалин авч байна5 сар 8. 19:51133 кардинал шинэ папын төлөө саналаа өгч эхэллээ5 сар 7. 23:01
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.