Монгол орны байгаль, соёл, уламжлалыг сурталчилсан үзэсгэлэн Сингапурт нээгдлээ


9-р сарын 29
20 цаг 00 минут

Монгол орны байгаль, соёл, уламжлалыг сурталчилсан үзэсгэлэн Сингапурт нээгдлээ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайдын яам Сингапурын “Gardens by the Bay” цогцолбортой хамтран Монголын байгаль, соёл, уламжлал, нүүдэлчдийн аж амьдралыг сурталчилсан үзэсгэлэнг 2023 оны 9 сарын 29-ний өдөр тус цогцолборын “Цэцэгсийн хүрээлэн”–д нээлээ. Арга хэмжээг нээж Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайд С.Энхбаяр, дээрх цогцолборын гүйцэтгэх захирал Феликс Ло нар тус тус үг хэлж, нээлтийн арга хэмжээнд Сингапурын Ерөнхий сайдын Ажлын албаны сайд бөгөөд Гадаад хэрэг, боловсролын асуудал хариуцсан хоёрдугаар сайд доктор Mохамад Малики Осман, төр болон хувийн хэвшлийн байгууллагууд, дипломат корпус, Сингапур болон Филиппин улсад ажиллаж амьдарч буй монгол иргэдийн төлөөлөл 190 гаруй хүн оролцов.
Үзэсгэлэнд тусгайлан хийсэн бүрэн тавилгатай монгол гэр, монгол үндэсний хувцас дэлгэн тавигдсаны зэрэгцээ манай үндэсний цэцэг болох бэр цэцэг, цагаалзай (тунхуу) зэрэг Монгол оронд ургадаг олон зүйлийн цэцгийг “Gardens by the Bay” цогцолборын мэргэжилтнүүд тарьж ургуулсан болно. Мөн Монгол орны байгалийн үзэмжит газруудын нэг болох Улаан цутгалангийн хүрхрээ, морь хөтөлсөн монгол малчин болон таван хошуу мал зэргийг загварчлан хийж тавьсан. Үзэсгэлэнгийн бэлтгэл ажлын хүрээнд сингапурын мэргэжилтнүүд энэ оны 6 дугаар сард Монгол Улсад зочлон ажилласан юм.


Үзэсгэлэнгийн нээлтэд Монголын уран бүтээлчид оролцож, морин хуурын ая эгшиглүүлэн хөөмий, уран нугаралтын үзүүлбэрүүдийг толилуулав. Мөн монгол уран бичлэгээр ирсэн зочдын нэрсийг бичин дурсгал болгов. Үзэсгэлэнг зохион байгуулахад Монголын “Талент Снайп” цахим платформ болон МИАТ ХК тус тус дэмжлэг үзүүлсэн болно.
Үзэсгэлэн ирэх 11 сарын 13-ний өдөр хүртэл ажиллах бөгөөд “Gardens by the Bay” цогцолборт жилд 14 сая хүн зочилдгоос 4,2 сая нь “Цэцэгсийн хүрээлэн”-г үзэж сонирхдог тул нийт 500 мянган орчим хүн Монголын соёл, уламжлал, аж амьдралыг толилуулсан тус үзэсгэлэнг энэ хугацаанд үзэж сонирхоно гэж сингапурын тал тооцоолж байна.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Gardens by the Bay
MIAT Mongolian Airlines
Welcome to Mongolia

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ2 цаг 46 минутын өмнөMicrosoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ2 цаг 47 минутын өмнөСоёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав2 цаг 47 минутын өмнөБатлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ2 цаг 48 минутын өмнөСэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно2 цаг 48 минутын өмнөШатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа2 цаг 48 минутын өмнөЭрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ2 цаг 49 минутын өмнөМонгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ2 цаг 50 минутын өмнөАТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ2 цаг 50 минутын өмнөМонгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна2 цаг 51 минутын өмнөДөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.