МХБ-ээр 480 мянган тонн хатуу коксжих нүүрс арилжаалав


9-р сарын 29
19 цаг 55 минут

МХБ-ээр 480 мянган тонн хатуу коксжих нүүрс арилжаалав

“Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр/2023.09.29/ Монголын хөрөнгийн бирж/МХБ/-ээр 75 багц буюу 480 мянган тонн хатуу коксжих нүүрсийг арилжсан байна. Арилжаанд хоёр худалдан авагч оролцсон бөгөөд коксжих нүүрсийг тонн тутмыг 148.2 ам.доллараас дуудаж, 153.7 ам.долларт хэлцэл хийгджээ. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 50 удаагийн арилжаагаар 726.9 сая ам.долларын үнэлгээ бүхий 5,958.4 мянган тонн нүүрсийг МХБ-ээр дамжуулан арилжаад буй юм байна.

Нүүрсний хулгай зэрэг асуудлыг гаргахгүйн тулд биржээр нүүрсийг арилжаалдаг болсон. Энэ нь худалдан авалтыг ил тод болгосон сайн талтай ч арилжаанд хоёрхон худалдан авагч оролцсон нь анхаарал татаж буй. Өөрөөр хэлбэл, арилжаанд хэдий чинээ олон худалдан авагч оролцоно, тэр хэрээр өрсөлдөөн бий болж, үнэ өсөх боломжтой. Гэвч сүүлийн саруудад биржийн арилжаанд тогтмол хоёр худалдан авагч оролцох болсон нь нүүрсийг үнэгүйдүүлэх вий гэдэг болгоомжлолыг төрүүлээд байгаа юм.

Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Өтгөн, ялгадаснаас үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулах бэлдмэл гарган авчээ6 цаг 35 минутын өмнө2027 оны нэгдүгээр сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв6 цаг 38 минутын өмнөЦахим гэмт хэргийн улмаас 28 тэрбум төгрөгийн хохирол учирчээ6 цаг 40 минутын өмнөХалиа тошин үүсэх эрсдэлтэй бүсээс 390 айл өрхийг нүүлгэжээ6 цаг 42 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ6 цаг 43 минутын өмнөЕрөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ, Засгийн газрын гишүүд6 цаг 45 минутын өмнөД.Цогтбаатар: Та нарын тансаглалыг үүрч, бүсээ чангалсаар хувийн хэвшил нуруугүй боллоо6 цаг 46 минутын өмнөУлаан буудай, хүнсний ногоо, сүү, арьс шир, ноосны урамшуулалд 54.7 тэрбум төгрөг олгоно6 цаг 47 минутын өмнөАхмадуудаа нэг удаа харж үзэж, таван сая төгрөг олгоё6 цаг 50 минутын өмнөҮхрийн махны үнэ буурав10 сар 21. 21:30"Баян-Өлгийн бага ангийн багш нарын монгол хэлний түвшин 30 хувьтай гарсан"10 сар 21. 21:29SpaceX, Tesla компаниудыг нэгтгэж магадгүй10 сар 21. 21:28
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.