МУГТ Б.Чинзориг: Би түрүүлэх гэж ирсэн, зорилгодоо хүрнэ


9-р сарын 28
21 цаг 11 минут

 “Ханжөү 2022” XIX наадмын эргэн тойронд спортын дуулиан ид өрнөж байна.

Тухайлбал, өчигдөр орой явагдсан боксын тэмцээн үүн дээр цучил нэмлээ. Учир нь, Ханжөүгийн наадмын боксын тэмцээний 4 дэх өдөр жинхэнэ олныг гайхуулсан, шуугиан дэгдээсэн тулаанууд болж өнгөрсөн юм.

Ялангуяа МУГТ, дэлхийн аваргын болон Азийн наадмын мөнгөн медальт, Азийн аварга, армийн дэлхийн аварга Б.Чинзоригийн Узбекистаны дэлхийн аварга Руслан Абдуллаевтай хийсэн даагаа нэхэх тулаан үзэгчид, сонирхогчид төдийгүй дэлхийн боксын мэргэжилтнүүдийн анхаарлыг татжээ. Б.Чинзориг даагаа нэхсэн тоглолт хийж, хожсон төдийгүй Монголын боксын нэр төрийг хамгаалж, өндөрт өргөсөн, багийн хамт олондоо урам зориг хайрласан сайхан ялалтыг авчирчээ.

Ази тивийн боксын холбооны албан ёсны сайтад энэ өдөр тулалдсан Монголын боксчдын талаар “АНУ-д ажиллаж, амьдардаг, хоёр жил боксоор хичээллэж байгаа, Азийн наадмын түүхэн дэх Бангладешийн анхны эмэгтэй боксчин Зиннат Фердоус энэ өдөр Ханжөү хотод анхны гараагаа Монголын боксчинтой хийлээ. Aзийн аваргын медальт Монголын О.Есүгэн түүний хувьд хэтэрхий туршлагатай, давуу өрсөлдөгч байлаа.

Дараагийн шилдэг тулаанд Монгол Улсын гавьяат тамирчин Б.Чинзориг боксын ДАШТ-ий финалд ялагдсаныхаа дараа даагаа нэхэж, дэлхийн аварга Узбекистаны Руслан Абдуллаевыг яллаа” гэж мэдээлжээ.

Ер нь энэ өдөр 63,5 кг-ын жингийнхэн гол шуугианыг тарьсан гэж хэлж болно. Манай Б.Чинзоригоос гадна энэ жингийн Казахстаны залуу боксчин Ертуган Зейнуллинов 2023 оны дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн аварга Тажикстаны Баходир Усмоновыг, Кыргызийн Аскат Култаев Азийн аварга, азийн 6 удаагийн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт Энэтхэгийн Тапа Шиваг, Тайландын 50 кг-ын жингийн эмэгтэй тамирчин Чутхамат Раксат Токиогийн Олимпийн хүрэл медальт Японы Цүкими Намикиг тус тус ялж энэ өдрийн тоглолтын хамгийн сенсацитай тулаануудыг хийсэн юм.

Гэхдээ энэ оны дэлхийн аваргын финалын тулаан Азийн наадмын ринг дээр давтагдаж, Б.Чинзориг өрсөлдөгчөө 5:0-оор буулгаж авснаар Монголын боксын түвшинг дэлхий даяар дахин харуулсанд спортын ертөнц донсолж байгаа хэрэг. 

Тулааны эхний үед 4:1 -ээр ялалт байгуулсан Б.Чинзориг хоёрдугаар үеийг 5:0-оор өндөрлүүлсэн. Энэ нь ялалтыг 90 хувь ойртуулсан гэж хэлэхэд болохуйц үзүүлэлт. Шийдвэрлэх 3-р үед манай хүн тэнцүүхэн ч юм уу, үл ялиг хожигдсон ч ялалт манайх болно гэж бодогдох тийм л боломж. Энэ боломжоо бүрэн дүүрэн ашиглаж, тоглолтыг 5:0-оор дуусгаж, даагаа нэхэж авч чадсан юм.

Энэ талаар МУГТ Б.Чинзориг “Энэ бол миний 2 дахь тулаан. Үүний өмнөхөн ДАШТ-ээр бид хоёр финалдаад би мөнгөн медаль авч, саяны узбек алтан медаль авсан байсан. Өнөөдөр даагаа нэхлээ. Өөрийнхөөрөө жингээ хаслаа. Би илүү формтой ирсэн гэж бодож байна. Илүү бензинтэй ч байна. Яг одоо бол би маш их баяртай байна. Маргааш нөгөөдөр дараачийн тулаандаа төвлөрнө. Би энэ тэмцээнд түрүүлэх гэж ирсэн. Зорилгодоо хүрнэ. Жил ирэх тусам миний амжилт өсөж байна. Би улам хичээнэ” гэж ярилцлага өгчээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа17 минут 48 секундын өмнөБНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөлийн Мөрөн сум руу шууд нислэг үйлдэнэ18 минут 47 секундын өмнөНийслэлийн хэмжээнд дараах найман байршилд мод тарих боломжтой20 минут 24 секундын өмнөЕБС, их, дээд сургуулийнханд төгсөлтийн баяраараа ногоон бүсэд зорчихгүй байхыг зөвлөв21 минут 13 секундын өмнөМаргааш болох дугуйтай парадын үеэр ХААХ ЗАМУУД22 минут 10 секундын өмнөУлаан талбайд Ялалтын 80 жилийн ойн парад боллоо24 минут 39 секундын өмнөИрэх долоо хоногт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршлууд25 минут 39 секундын өмнөХанын материалд 3000, Баянхошуунд 5000 айлын орон сууц барина28 минутын өмнөНийтийн тээврийн дараах 42 чиглэлд өөрчлөлт орно31 минут 58 секундын өмнөНисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна33 минут 54 секундын өмнө“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.