Сураггүй болсон хүүгийн цогцсыг олжээ


9-р сарын 28
21 цаг 08 минут

Дорнод аймагт сураггүй алга болсон хүүгийн цогцсыг олжээ. Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн "Үнэхээр харамсалтай. Гүн эмгэнэл илэрхийлж байна. Бяцхан хүүг харж хамгаалж чадаагүйд харамсаад баршгүй. Цагдаагийн байгууллагаас хууль журмын дагуу холбогдох мэдээллийг өгөх болов уу" гэсэн байна.

СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН ХҮҮГ НИСДЭГ ТЭРГЭЭР ЭРЭН ХАЙЖ БАЙНА

Дорнод аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар багийн нутагт есдүгээр сарын 25-нд долоон настай хүү сураггүй алга болжээ. Хүү цэцэрлэг, халуун усны урд тухайн өдрийн 17.00 цаг орчмоос гэрээсээ гараад сураггүй алга болсон байна. Хүүг эрэн хайгаад гурав хонож байна. Дуудлага мэдээллийг цагдаагийн газарт ирсний дагуу цагдаагийн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг томилогдон эрэн, шалгах ажиллагааг тасралтгүй явуулж байгааг албаныхан мэдээллээ.

Цагдаагийн байгууллагаас эрэн хайх ажиллагаанд нэмэлтээр хүн хүч, мэргэжлийн дэмжлэг хүссэн дуудлага Онцгой байдлын байгууллагад ирүүлсний дагуу өнөөдрөөс /2023.09.28/онцгой байдлын 20 аврагч, гурван тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Мөн Чойбалсан хотод зохион байгуулагдаж байгаа гамшгаас хамгаалах улсын сургуулилтад оролцохоор ирсэн нисдэг тэрэг бүхий баг тус эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр болжээ. Агаараас хайх ажиллагаанд сургуулийн удирдагч ,бригадын генерал Б.Ууганбаяр агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисэх бүрэлдхүүн, аврагчдыг ахлаад нисчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00Иргэдийн фейсбүүк хаягт нэвтэрч, 1 өдрийн дотор 6 сая төгрөг залилжээ5 сар 8. 20:00“Бүхнийг фронтод, бүхнийг ялалтад зориулсан” монгол түмэн5 сар 8. 19:59Эрдэнэтчүүд утаагүй, түгжрэлгүй хот хэвээр үлдэх төлөвлөлтөө гаргаж, шийдлүүдээ танилцууллаа5 сар 8. 19:571000 инженер төслийн хоёр дахь үе шат эхэллээ5 сар 8. 19:55Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 8. 19:54НДС-ын 700 тэрбум төгрөгөөс 108 тэрбумын өгөөж хүртэнэ5 сар 8. 19:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 19:53АНУ, Их Британи улсууд тарифын хэлэлцээ хийнэ5 сар 8. 19:52Удирдлагын академийн захирал сард 56 сая төгрөгийн цалин авч байна5 сар 8. 19:51133 кардинал шинэ папын төлөө саналаа өгч эхэллээ5 сар 7. 23:01
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.