Банкуудад ХАА-н санхүүжилтэд зориулсан нэгж байгуулах боломжтой


9-р сарын 28
21 цаг 04 минут

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (ОУХА)-ийн BEST хөтөлбөрийн тусламжтайгаар манай улсад 2019 оноос хойш 4000 гаруй ЖДҮ эрхлэгч 200 гаруй тэрбум төгрөгийн буюу 62 сая ам.долларын зээлд зуучлуулан хамрагджээ.  

Уг зээл нь ялангуяа Ковид-19 цар тахлын үед бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг болжээ. Энэ талаар өнөөдөр “Шангри-Ла” зочид буудалд болсон “ХАА-н салбарын санхүүжилтийн шинэ гарц, шийдэл” уулзалтын үеэр ХХААХЯ-наас мэдээллээ.

Уулзалтыг Монгол Улсын ХАА-н салбарын тогтвортой өсөлтийг хангах санхүүжилтийн загвар болон шинэлэг арга хэрэгслийг оролцогч талуудаар хэлэлцүүлж шийдлийг санал болгох зорилгоор зохион байгууллаа. Уулзалт форумыг нээн АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Монголын Банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар нар үг хэлж, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд түншлэл, хамтын ажиллагаа чухал болохыг онцолж байв.  

Элчин сайд Р.Буанган хэлэхдээ, “Монголын хөдөө аж ахуйн салбар бордоо зэрэг нэн шаардлагатай бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдан байдал, мөн зах зээлийн тодорхойгүй байдал гэхчлэн урьд өмнө байгаагүй сорилттой тулгарч байгаа”-г дурдаад “АНУ-ын Засгийн газар эдийн засгийн тогтвортой, уян хатан өсөлтийг дэмжих, хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн олон үйл ажиллагааны хүрээнд Монгол түншүүдтэйгээ хамтран ажилласаар ирлээ” гэсэн байна. 

Форумын үеэр АНУ-ын ОУХА-ийн BEST хөтөлбөр, Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академийн хамтран гүйцэтгэсэн “ХАА эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгцээт байдлын судалгаа”-ны үр дүнг танилцуулав.

Фоурм уулзалтаар ХАА-н гэрээт үйлдвэрлэлд суурилсан санхүүжилтийн шинэлэг стратеги, салбарын онцлог хэрэгцээнд нийцсэн санхүүжилтийн загваруудыг нэвтрүүлэх, мөн арилжааны банкуудад хөдөө аж ахуйн санхүүжилтэд зориулсан нэгж байгуулах боломжийн талаар хэлэлцлээ.  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00Иргэдийн фейсбүүк хаягт нэвтэрч, 1 өдрийн дотор 6 сая төгрөг залилжээ5 сар 8. 20:00“Бүхнийг фронтод, бүхнийг ялалтад зориулсан” монгол түмэн5 сар 8. 19:59Эрдэнэтчүүд утаагүй, түгжрэлгүй хот хэвээр үлдэх төлөвлөлтөө гаргаж, шийдлүүдээ танилцууллаа5 сар 8. 19:571000 инженер төслийн хоёр дахь үе шат эхэллээ5 сар 8. 19:55Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 8. 19:54НДС-ын 700 тэрбум төгрөгөөс 108 тэрбумын өгөөж хүртэнэ5 сар 8. 19:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 19:53АНУ, Их Британи улсууд тарифын хэлэлцээ хийнэ5 сар 8. 19:52Удирдлагын академийн захирал сард 56 сая төгрөгийн цалин авч байна5 сар 8. 19:51133 кардинал шинэ папын төлөө саналаа өгч эхэллээ5 сар 7. 23:01
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.