Монгол, Оросын онцгой байдлын зарлан мэдээлэх үндэсний төвүүд хамтран ажиллах журмаа хоёрдугаар сард гаргажээ


9-р сарын 27
17 цаг 31 минут

Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх “Монгол-Оросын хамтарсан комиссын 19 дүгээр хуралдаан” өнөөдөр ОБЕГ-т болж байна.

Хуралдаанд Монгол Улсаас Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа бол ОХУ-аас Иргэний хамгаалалт, онцгой байдал, байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах асуудал эрхэлсэн сайд, дэслэгч генерал А.В.Куренков тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм.

зураг
 
ОБЕГ

Одоогоос 28 жилийн өмнө байгуулсан Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлж ирсэн. Хэлэлцээрийн хүрээнд Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг нийт 18 удаа, хил орчмын бүс нутгийн хуралдааныг жил бүр 2-3 удаа тогтмол зохион байгуулж, цаг үеийн болон дунд, урт хугацааны хамтын ажиллагааны олон асуудлыг хамтран хэрэгжүүлсэн байна. 

Хуралдааны нээлтэд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Монгол, Оросын ард түмний олон жилийн найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд 1995 онд байгуулагдсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх, хоёр орны онцгой байдлын салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтарсан комиссын хуралдаан зохих үр дүнгээ өгч, хоёр улсын хил залгаа бүс нутаг, аймгийн хүрээнд өргөжин тэлж байгааг онцоллоо. Мөн Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх тал дээр ОХУ-ын Онцгой байдлын яамны зүгээс онцгойлон анхаарлаа хандуулсанд талархал илэрхийллээ.

зураг
 

Монгол Улсаас ОХУ-ын Онцгой байдлын яамны харьяа Цэрэг, иргэний хамгаалалтын академи, Улсын гал эсэргүүцэх албаны академид 2001-2023 онд 150 гаруй албан хаагч суралцаж иргэний хамгаалалт, галын аюулгүй байдлын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан гээд олон үр дүн бий.

Түүнчлэн 2005 оноос Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ОХУ-ын Онцгой байдлын яамны Бүгд Найрамдах Тува, Буриад болон Өвөрбайгалийн хязгаар дахь Ерөнхий газруудад “Аврагч-гал сөнөөгч, гал унтраах автомашины жолооч”-ийн мэргэжлийн ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагдаж байгаа бол 2021 онд Онцгой байдлын ерөнхий газар, ОХУ-ын Онцгой байдлын яамтай хамтран Хөвсгөл нуурт живсэн автомашинуудыг гарган авах, гүний усны дадлага сургуулийг амжилттай зохион байгуулсан юм.

Хамтарсан комиссын хуралдааны үеэр ОХУ-ын Иргэний хамгаалалт, онцгой байдал, байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах асуудал эрхэлсэн сайд, дэслэгч генерал А.В.Куренков тэргүүтэй төлөөлөгчид Онцгой байдлын байгууллагад ашиглагдаж байгаа техник хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж болон Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

 

Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв, ОХУ-ын Онцгой байдлын яамны Хямралын удирдлага, зарлан мэдээлэх үндэсний төв хооронд хамтран ажиллах журмыг энэ оны хоёрдугаар сард байгуулсан нь хоёр улсын нутаг дэвсгэрт тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, байгалийн болон хүний хүчин зүйлээс үүдэлтэй онцгой байдлаас урьдчилан сэргийлэх, арилгах, хариу арга хэмжээ авах, гамшигт өртсөн хүн амд яаралтай хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд цаг алдалгүй шуурхай шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх ач холбогдолтойг дурдах нь зүйтэй юм.

 “Монгол-Оросын хамтарсан комиссын XIX хуралдаан” протоколд хоёр тал гарын үсэг зурснаар өндөрлөх аж.

 

Эх сурвалж: ОБЕГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.