Уул уурхайн бус экспортын стратегийг боловсруулж байна


9-р сарын 27
17 цаг 29 минут

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлээр манай улсад “Экспортыг дэмжих төсөл” хэрэгжиж байна. Төслийн хүрээнд Монгол Улс Олон улсын худалдааны төв (ITC)-тэй “Монгол Улсын Үндэсний экспортын стратегийн II үе шатыг дуусгах техникийн тусламж үзүүлэх гэрээ”-г байгуулсан юм.

 

Гэрээт ажлын хүрээнд ОУХТ нь Монгол Улсын уул уурхайн бус экспортын тэргүүлэх салбарын компаниудын өрсөлдөх чадварыг үндэсний болон олон улсын түвшинд бэхжүүлэх иж бүрэн экспортын стратегийг боловсруулан ажиллаж байна.

Уг стратегийн баримт бичиг нь тэргүүлэх Монгол Улсын экспортын 6 салбар болон худалдааг дэмжих 4 чиг үүргийн үйл ажиллагааны хөгжлийн төлөвлөгөөг тодорхойлох юм. Үндэсний экспортын стратегийг боловсруулах салбаруудад:

  • Амин дэмээр баялаг хүнс: жимсгэнэ, самар болон бусад биологийн төрөл зүйлийн ургамал (органик болон чанарын дээд зэрэглэлийн)
  • Мах, махан бүтээгдэхүүн (органик болон чанарын дээд зэрэглэлийн)
  • Арьс, ширэн эдлэл
  • Тогтвортой тансаг нэхмэл ба хувцас: ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноос
  • Технологийн үйлчилгээ: мэдээллийн технологи ба дижитал үйлчилгээ
  • Орон нутагт түшиглэсэн эко аялал жуулчлал: туршлага хуримтлуулах адал явдалт аялал орж байна.

 

Худалдааг дэмжих чиг үүргүүдэд:

  • Худалдааг хөнгөвчлөх (Trade facilitation)
  • Худалдааны санхүүжилт, түүний хүртээмж (Access to finance)
  • Худалдааны нийцэл буюу түүнийг дагаж мөрдөх- Чанарын удирдлага (Trade compliance-Quality management)
  • Худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих үйл ажиллагаа (Trade and investment promotion) багтаж байгаа юм.

Хэрэгжилтийн явцын талаар МҮХАҮТ-ын удирдлагууд Олон улсын худалдааны төв (ITC)-ийн ахлах зөвлөх Оливиер Марти, зөвлөх Олга Крилова нарын төлөөллийг хүлээн авч уулзах үеэр ярилцлаа. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00Иргэдийн фейсбүүк хаягт нэвтэрч, 1 өдрийн дотор 6 сая төгрөг залилжээ5 сар 8. 20:00“Бүхнийг фронтод, бүхнийг ялалтад зориулсан” монгол түмэн5 сар 8. 19:59Эрдэнэтчүүд утаагүй, түгжрэлгүй хот хэвээр үлдэх төлөвлөлтөө гаргаж, шийдлүүдээ танилцууллаа5 сар 8. 19:571000 инженер төслийн хоёр дахь үе шат эхэллээ5 сар 8. 19:55Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 8. 19:54НДС-ын 700 тэрбум төгрөгөөс 108 тэрбумын өгөөж хүртэнэ5 сар 8. 19:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 19:53АНУ, Их Британи улсууд тарифын хэлэлцээ хийнэ5 сар 8. 19:52Удирдлагын академийн захирал сард 56 сая төгрөгийн цалин авч байна5 сар 8. 19:51133 кардинал шинэ папын төлөө саналаа өгч эхэллээ5 сар 7. 23:01
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.