ДЭМБ: Сургуулийн орчинд электрон тамхи татахыг хориглоё


9-р сарын 27
17 цаг 28 минут

 Хүүхэд залуу үеийнхний эрүүл мэндийг хамгаалахын тулд сургуулийн орчинд тамхи болон электрон тамхи татахыг хориглохыг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мягмар гарагт улс орнуудад уриаллаа.

“Тамхи татдаг 10 хүн тутмын ес нь 18 насанд хүрэхээсээ өмнө тамхи татаж эхэлдэг тул тамхи үйлдвэрлэгчид залуу үеийнхнийг “хайр найргүй” онилж байна“ гэж тус байгууллагын хэвлэлийн мэдээнд дурджээ.

“Нэг удаагийн тамхи, электрон тамхи худалдаалах замаар залуучуудад эдгээр бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдан авах боломжийг олгож байна. Түүнчлэн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг талаарх анхааруулга дутмаг байна” гэж ДЭМБ сэрэмжлүүлсэн байна.

“Бид хүүхдүүдийг анги танхимдаа сууж байхад нь, гадаа тоглох үед нь, автобус хүлээж байх зуурт нь аминд халтай дам тамхидалт, электрон тамхины хөнөөл, тэдгээрийн зар сурталчилгаанаас хамгаалах ёстой” гэж ДЭМБ-ын Эрүүл мэндийг дэмжих асуудал эрхэлсэн захирал Рюдигер Крех мэдэгджээ.

ДЭМБ-ын шинээр гаргасан удирдамж бол сургуулийн орчныг никотин, тамхинаас ангид байлгахад зориулсан гарын авлага бөгөөд багш, ажилчид, сурагчид, эцэг эхчүүд болон бусад хүмүүсийг оролцуулан “сургуулийг бүхэлд нь хамарсан”  арга барилаар дээрх зорилгод хэрхэн хүрэх талаарх зааварчилгааг өгнө.

Сургуулийн орчинд никотин, тамхи хэрэглэхийг хориглохоос гадна залуу үеийнхэнд зориулан эрүүл орчныг бүрдүүлэх гурван арга зам байгааг дурдвал, сургуулийн ойролцоо никотин, тамхины бүтээгдэхүүн худалдаалахыг хориглох, сургуулийн ойр орчимд никотин, тамхины бүтээгдэхүүнийг шууд болон шууд бусаар сурталчлахыг хориглох, тамхи, никотины үйлдвэрлэлийг ивээн тэтгэхээс татгалзах явдал юм.

Ташрамд дурдахад, Энэтхэг, Индонез, Ирланд, Киргиз, Марокко, Катар, Сири, Саудын Араб, Украин зэрэг улс орнууд дунд сургуулиудад тамхи, никотингүй орчныг бүрдүүлэх бодлогыг амжилттай хэрэгжүүлж байгааг ДЭМБ онцолсон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00Иргэдийн фейсбүүк хаягт нэвтэрч, 1 өдрийн дотор 6 сая төгрөг залилжээ5 сар 8. 20:00“Бүхнийг фронтод, бүхнийг ялалтад зориулсан” монгол түмэн5 сар 8. 19:59Эрдэнэтчүүд утаагүй, түгжрэлгүй хот хэвээр үлдэх төлөвлөлтөө гаргаж, шийдлүүдээ танилцууллаа5 сар 8. 19:571000 инженер төслийн хоёр дахь үе шат эхэллээ5 сар 8. 19:55Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 8. 19:54НДС-ын 700 тэрбум төгрөгөөс 108 тэрбумын өгөөж хүртэнэ5 сар 8. 19:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 19:53АНУ, Их Британи улсууд тарифын хэлэлцээ хийнэ5 сар 8. 19:52Удирдлагын академийн захирал сард 56 сая төгрөгийн цалин авч байна5 сар 8. 19:51133 кардинал шинэ папын төлөө саналаа өгч эхэллээ5 сар 7. 23:01
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.