Монголбанк: Гадаадын банкны салбарыг оруулж ирнэ


9-р сарын 27
17 цаг 24 минут

Засгийн газар, Монголбанк хоёул гадаадын банк оруулж ирэх талаар нэгдсэн байр суурьтай болсон гэдгээ өнгөрсөн долдугаар сард зарласан. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, бизнест хямд эх үүсвэр бий болох төдийгүй банкны салбарт чөлөөт өрсөлдөөн бий болж эрүүлжинэ гэж тооцож буй. Тэгвэл Монголбанк үүнийг ажил хэрэг болгохоор УИХ-д өргөн мэдүүлсэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд тусгажээ. Тухайлбал, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт нэвтрүүлнэ гэсэн байна. Шаардлагатай бол өнөөгийн банкны тухай хуульд өөрчлөлт оруулахаа ч дурджээ.

Ингэснээр зээлийн хүү буурч, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн банкны салбарт бий болно гэж тооцсон байна. Энэ нь банкны салбарын тогтвортой өсөлтийг эрчимжүүлэх гэнэ.

Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуульд Монголд гадаадын банк төлөөлөгчийн газраа нээн ажиллуулах эрх нээлттэй байгаа. Тэгвэл Монголбанк энэ удаад гадаадын банкны салбар, нэгжийг зөвшөөрөх талаар зоригтой ажиллах бололтой. Гадаадын банкны салбар, нэгж үйл ажиллагаагаа явуулахад тавигдах нөхцөл шаардлагыг гадаадын банкны харьяалал, өмчлөлийн төрөл, бизнес загварт нь тохируулан нарийвчлан тогтоох аж.

Нөгөө талаар УИХ-аас 2023.01.20-нд баталсан Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулиар гадаадын томоохон банкууд Монголд үйл ажиллагаа явуулах нээх эрх нээгдсэн. Уг хуулийн хүрээнд хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны зээл олгох, үнэт цаас, санхүүгийн хэрэгсэл худалдах эрхийг нарийвчлан зохицуулахаар тусгажээ.

МОНГОЛД ГАДААДЫН 2 БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР АЖИЛЛАЖ БАЙНА

Монголбанкнаас өнгөрсөн хугацаанд гадаадын Standard Chartered, ING, Bank of China, ICBC, MUFG, SMBC гэх 6 банкны төлөөлөгчийн газарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон байдаг. Гэвч өнөөдрийн байдлаар Английн Standard Chartered, Недерландын ING болон Японы SMBC банкууд Монголыг орхиж гарсан.  Хятадын Bank of China, ICBC банкууд л Монголд үлдээд байгааг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлж байлаа. Тэрбээр “Монголд гадаадын банкны салбарыг байгуулах нь зөв, буруу гэж маргах зуурт дөрвөн банкны төлөөлөгчийн газар үүдээ хааж, нутаг буцсан. Үлдсэн банкуудын хувьд мега төслүүдийг санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны хэлбэрээр үйл ажиллагаа явуулах сонирхолтой байгаа. Европын банкуудын тухайд, манай улсад гурван жил ажиллачихаад банкаа нээхгүй байх шийдвэр гаргасан бол Японы SMBC банкны төлөөлөгчийн газар өнгөрсөн оны босгон дээр шийдвэр гаргаж, нутаг буцсан” гэх тайлбарыг өгч байсан юм.

Эргэн сануулахад, Засгийн газрын 2023 оны зургадугаар сарын 21-ны өдрийн хуралдаанаар гадаадын банк оруулж ирэх асуудлыг хэлэлцэн дэмжсэн байдаг.

Эдийн засаг, хөгжлийн  сайд Ч.Хүрэлбаатар гадаадын банк оруулж ирээд л шууд арилжааны банкуудын зээлийн хүү буурах талаар тайлбарлаж байсан юм.

Эдийн засаг судлаачдын зүгээс гадаадын банк орж ирлээ гээд зээлийн хүү шууд буурчихгүйг тайлбарладаг. Учир нь зээлийн хүү хадгаламжийн хүүнээс давж тогтдог. Өнөөдөр Монгол Улсад хадгаламжийн хүү 15 хувьд тогтож байна. Дээр нь инфляц 10 гаруй хувьтай, Төв банкны бодлогын хүү мөн 13 хувьтай байгаа нь зээлийн хүү 10 хувиас буух боломжгүйг илтгэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төгрөгийн өнөөгийн үнэ цэнэ зээлийн хүүг илтгэдэг.

Д.МЯГМАРДОРЖ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа26 минут 58 секундын өмнөБНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөлийн Мөрөн сум руу шууд нислэг үйлдэнэ27 минут 57 секундын өмнөНийслэлийн хэмжээнд дараах найман байршилд мод тарих боломжтой29 минут 34 секундын өмнөЕБС, их, дээд сургуулийнханд төгсөлтийн баяраараа ногоон бүсэд зорчихгүй байхыг зөвлөв30 минут 23 секундын өмнөМаргааш болох дугуйтай парадын үеэр ХААХ ЗАМУУД31 минут 20 секундын өмнөУлаан талбайд Ялалтын 80 жилийн ойн парад боллоо33 минут 49 секундын өмнөИрэх долоо хоногт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршлууд34 минут 49 секундын өмнөХанын материалд 3000, Баянхошуунд 5000 айлын орон сууц барина37 минут 10 секундын өмнөНийтийн тээврийн дараах 42 чиглэлд өөрчлөлт орно41 минут 8 секундын өмнөНисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна43 минут 4 секундын өмнө“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.