"Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр багш нарын 52 хувь нь урамшуулал авна"


9-р сарын 26
17 цаг 53 минут

Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын үнэлгээний төвөөс багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Үнэлгээний үр дүн түвшин бүрд ахисан байна.

Хоёр дахь удаагийн гүйцэтгэлийн үнэлгээнд Ерөнхий боловсролын 681 сургууль, 28,382 багш, 912 мянган суралцагч хамрагдлаа.

Багшийн гүйцэтгэлийг 4 шалгуур, 13 үзүүлэлтээр үнэлдэг. Үнэлгээг сургуулийн удирдлагууд, хамт олон, эцэг эх асран хамгаалагч, суралцагч, багш өөрөө өгдөг. Харин байгууллагын үнэлгээг 8-25 оноо бүхий 6 шалгуураар хэмждэг.

Эхний жилийн үнэлгээгээр багш нарын 43 орчим хувь нь урамшуулалд хамрагдаж байсан юм. тэгвэл энэ удаагийн үнэлгээний үр дүнгээр ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 51.7 хувь нь 1-4 дүгээр индекст эрэмбэлэгдэж 10-25 хувийн урамшуулал авч байна. Энэ багш нарын урамшуулал ирэх төсвийн жилээс 50 хүртэл хувиар нэмэгдэнэ.

Харин сургуулийн өмнөх боловсролын тухайд нийт багш нарын 50.6 хувь, нийт цэцэрлэгийн 41.4 хувь нь урамшуулалд хамрагдаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн үнэлгээгээр сургуулиудын 47 хувь нь урамшуулалд хамрагдана.

Энэ хүрээнд багш нарт олгож байгаа цалингийн зардлын гүйцэтгэлийг сүүлийн гурван жилийн зөвхөн 9 дүгээр сараар жишээлж үзэхэд өссөн дүр зураг харагдаж байна.

2021 оны 9 дүгээр сард Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын цалин урамшуулалд 45.9 тэрбум төгрөг, 2022 оны 9 сард 69.1 тэрбум төгрөг олгож байсан бол энэ оны 9 сард 95.6 тэрбум төгрөг шилжүүлсэн байна.

Цэцэрлэгийн багш нарын цалинд 2021 оны 9 дүгээр сард 24.3 тэрбум төгрөг, 2022 оны 9 дүгээр сард 35.2 тэрбум төгрөг олгож байсан бол энэ оны 9 сард 60.1 тэрбум төгрөгийн цалин, урамшуулал олгожээ.

зураг
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах чиглэлээр хамтран ажиллана1 цаг 42 минутын өмнөХархорум хотын 1500 га талбайд 930 мянган мод тарьжээ1 цаг 43 минутын өмнөТранс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна1 цаг 44 минутын өмнөДүүжин замын тээвэр ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс зээлийг нь төлнө1 цаг 44 минутын өмнөЭмийн чанарыг олон улсын түвшинд хянах Үндэсний лавлагаа лабораторитой боллоо1 цаг 44 минутын өмнө"Чанаргүй уртасгагч, буруу холболтоос болж, ахуйн гал түймэр гарч байна"1 цаг 45 минутын өмнөНаадмын нээлтийн тасалбар захиалах хүсэлтийг авч эхэллээ1 цаг 46 минутын өмнөБуйр нуурт олон улсын усан сэлэлтийн тэмцээн болно1 цаг 48 минутын өмнө“Солонго 1, 2”-ын сонгон шалгаруулалт 9-р сард эхэлнэ1 цаг 49 минутын өмнөЦэргийн алба хаагчид шүлхий өвчний голомтод ажиллаж байна1 цаг 50 минутын өмнөТаны хууль, эрх зүйн асуултад хариулах аппликэйшн ажиллаж эхэллээ1 цаг 50 минутын өмнө18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед, суррон унахыг хориглосон хууль долоодугаар сарын 1-нээс мөрдөгдөнө6 сар 15. 14:11
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.