Самар худалдан авсан иргэнээр 41 сая төгрөг төлүүлнэ


9-р сарын 26
17 цаг 51 минут

Самар худалдан авсан иргэнээр 41 сая төгрөг төлүүлнэ

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Сибирь хушны самрыг зохих зөвшөөрөлгүй тээвэрлэсэн гэх хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн байна. Тодруулбал, иргэн Ж.Ө  нь 2022 оны есдүгээр сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн "Хархорин" зах орчмоос Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор Ховор ургамлын жагсаалтад орсон Сибирь хушны самар 84,8 кг буюу гурван шуудайг бусдаас худалдан авч, “Тоёота Аксио” маркийн тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөлгүй тээвэрлэсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх/ зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Ж.Ө-г “зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, тэдгээрийн үрийг худалдан авсан, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, нэг жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ.

Мөн шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота Аксио” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох хоёр сая 800 мянган төгрөгийг гаргуулж улсын орлого болгох, мөн байгаль орчинд учирсан 41 сая 933 мянга 600 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Монгол орны ой сан бүхий нутаг дэвсгэрийн долоон хувийг эзлэн ургадаг хуш модны самрыг Засгийн газрын 2015 оны 410 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад орсон. Сибирь хуш модны самрыг зохих зөвшөөрөлгүйгээр түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол дараах хариуцлагыг хүлээнэ. Тодруулбал,

Эрүүгийн хууль 24.8 дугаар зүйл. Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх: 

1. Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлана.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна10 сар 12. 9:54Түргэн тусламжийн машин дуудах үнэ дэлхийн улс орнуудад ямар ялгаатай вэ?10 сар 12. 9:51Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно10 сар 12. 9:47Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа10 сар 12. 9:46Трамп: Украин шинэ удирдагчтай болох цаг болжээ10 сар 12. 9:45Төсвийн зарлага ₮43 их наяд буюу сонгууль угтсан төсөв10 сар 12. 9:44Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.