Метро барих ТЭЗҮ-г Засгийн газарт танилцуулна гэв


9-р сарын 26
17 цаг 50 минут

Метро барих ТЭЗҮ-г Засгийн газарт танилцуулна гэв

Хотын дарга Д.Сумъяабазар өчигдөр /2023.09.19/ нийтийн тээврийн салбарынхантай уулзсаны дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр энэ үеэр түгжрэлийг 420 тэрбумаар бууруулж чадахгүй гэдгээ энэ хэлэв. Мөн метротой болох шийдлийг тайлбарлав. Тэрбээр “Хот болгон метротой байх шийдэл дэвшүүлдэг. Метроны тухайд шийдэл гарсан. Санхүүгийн схем болон мэргэжлийн компаниудтай энэ оны зургадугаар сарын 29-нд хэлэлцээр хийсэн. Нэр заагаад оруулчихсан. Метроны эхний шугамыг 1.5 тэрбум ам.доллароор хийж, хэрэгжүүлэхээр заасан. Хоёр сая хүн амтай хотод метрог нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай. Эхний ээлжид шийдлийг шийдээд, эхний шугамаа явуулаад дараагийн ээлжид санхүүгийн схем дээрээ яаж суух вэ гэдгээ бодох байх. Нэг дор олон шугамтай метро барина гэдэг хэцүү.

Ажлын хэсэг байгуулсан, хэлэлцээрт орохоор бэлтгэлээ хангаж байна. Мөн Засгийн газрын хуралдаанаар оруулахаар бэлтгэл хангуулсан. Улаанбаатарын утаа, нийтийн тээвэр, эрчим хүчний дутагдал, гэр хорооллын дахин төлөвлөлт, замын байгууламжуудыг цогц байдлаар шийдэх тогтоолын төслийг хэлэлцүүлэхээр өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн. Мэдээж эхний шугамыг шинэ нисэх рүү явж байгаа хурдны замаас эхэлнэ. Дараа нь хотын төв, Долоон буудал руу чиглэх шугамыг хийхээр төлөвлөж байна. Одоо доошоо газар доогуур орох төлөвлөлтийг бэлдэж байна.

Эхний танилцуулсан ТЭЗҮ-д 950 орчим сая ам.доллар бага зэрэг нэмэгдээд 1.5 гаруй ам.доллар гарсан. Ямар технологиор, хэдэн жилийн туршид гүйцэтгэх талаар ярина. Энэ бол зээл санхүүжилт, улсын төсвөөс гарахгүй. Энэ бол хүрэн нүүрсний талбайгаас эрэл хайгуул хийсний үндсэн дээр ордны нөөцийг бий болгоод эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр оруулж нөөцөө батлуулаад, олон улсын стандартыг бий болгосноор энэ уурхайг Улаанбаатар хот Дорноговь аймагтаа хамтран ашиглах чиглэлээр явна. Хөрөнгө оруулалтаа буцаагаад нь хүрэн нүүрсээрээ авах ийм л санхүүгийн схем байгаа юм. Үүнийг дэмжих байр суурьтай байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Өтгөн, ялгадаснаас үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулах бэлдмэл гарган авчээ10 сар 22. 22:282027 оны нэгдүгээр сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв10 сар 22. 22:25Цахим гэмт хэргийн улмаас 28 тэрбум төгрөгийн хохирол учирчээ10 сар 22. 22:23Халиа тошин үүсэх эрсдэлтэй бүсээс 390 айл өрхийг нүүлгэжээ10 сар 22. 22:21Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ10 сар 22. 22:20Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ, Засгийн газрын гишүүд10 сар 22. 22:18Д.Цогтбаатар: Та нарын тансаглалыг үүрч, бүсээ чангалсаар хувийн хэвшил нуруугүй боллоо10 сар 22. 22:17Улаан буудай, хүнсний ногоо, сүү, арьс шир, ноосны урамшуулалд 54.7 тэрбум төгрөг олгоно10 сар 22. 22:16Ахмадуудаа нэг удаа харж үзэж, таван сая төгрөг олгоё10 сар 22. 22:13Үхрийн махны үнэ буурав10 сар 21. 21:30"Баян-Өлгийн бага ангийн багш нарын монгол хэлний түвшин 30 хувьтай гарсан"10 сар 21. 21:29SpaceX, Tesla компаниудыг нэгтгэж магадгүй10 сар 21. 21:28
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.