6 сургууль, 3 цэцэрлэг, 1 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад оруулжээ


9-р сарын 22
12 цаг 36 минут

2023 оны 7 дугаар сарын байдлаар манай улсын нийт хүн амын 48 хувь буюу 1.6 сая иргэн Улаанбаатар хотод амьдарч байна. 

Нийслэлд 639 цэцэрлэгт 125 мянган хүүхэд, 293 ерөнхий боловсролын сургуульд 364 мянган сурагч хамрагдаж байгаа юм.  

Улаанбаатар хотын төвлөрөл, даацаас хэтэрсэн хүн амын суурьшил боловсролын салбарт ч нөлөө үзүүлж, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, анги дүүргэлт, эрс нэмэгдсээр байгаа. 

Хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд энэ сард 

-84 дүгээр сургуулийн өргөтгөл

-Монгол тэмүүлэл сургуулийн барилга 

-157 дугаар сургуулийн барилга

-34 дүгээр сургуулийн өргөтгөл

-161 дүгээр сургуулийн барилга 

-СБД-ийн 13 дугаар хороонд шинэ сургууль 

-ЧД-ийн 12 дугаар хороонд шинэ цэцэрлэг 

-ЧД-т бага сургууль цэцэрлэгийн цогцолбор 

-Эрдмийн өргөө цогцолборын өргөтгөл 

-Багануур дүүрэгт шинэ цэцэрлэг ашиглалтад оруулаад байна. 

 Энэ онд улсын хэмжээнд 74 сургууль, цэцэрлэг, дотуур байрын барилга ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд үүний 28 нь Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээ юм.  

Төсөл, арга хэмжээний хөрөнгийг батлуулахаас эхлээд, газрыг шийдвэрлүүлэх, эрчим хүчээр хангах, ус, дулаантай холбох, бохир усыг зайлуулах, эрчим хүчний шугамыг татах трасст орсон газрын эзэдтэй зөвшилцөх, нүүлгэн шилжүүлэх, орц гарцыг  шийдвэрлэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгардаг аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа12 минут 40 секундын өмнөБНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөлийн Мөрөн сум руу шууд нислэг үйлдэнэ13 минут 39 секундын өмнөНийслэлийн хэмжээнд дараах найман байршилд мод тарих боломжтой15 минут 16 секундын өмнөЕБС, их, дээд сургуулийнханд төгсөлтийн баяраараа ногоон бүсэд зорчихгүй байхыг зөвлөв16 минут 5 секундын өмнөМаргааш болох дугуйтай парадын үеэр ХААХ ЗАМУУД17 минут 2 секундын өмнөУлаан талбайд Ялалтын 80 жилийн ойн парад боллоо19 минут 31 секундын өмнөИрэх долоо хоногт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршлууд20 минут 31 секундын өмнөХанын материалд 3000, Баянхошуунд 5000 айлын орон сууц барина22 минут 52 секундын өмнөНийтийн тээврийн дараах 42 чиглэлд өөрчлөлт орно26 минут 50 секундын өмнөНисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна28 минут 46 секундын өмнө“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.