Фулбрайтын магистрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутны тоо хоёр дахин нэмэгдлээ


9-р сарын 22
12 цаг 32 минут

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам, Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран АНУ-ын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Фулбрайтын магистрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэхээр АНУ-ын Төрийн Департаменттай харилцан тохиролцов. 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Нью-Йорк хотноо 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилт, үйлчилгээний гэрээ”-нд гарын үсэг зурлаа.

 Тус гэрээнд АНУ-ын Олон улсын боловсролын хүрээлэнгийн Дэд Ерөнхийлөгч Эдвард Монкс гарын үсэг зурсан бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын Олон нийтийн дипломат ажиллагаа болон олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн орлогч Элизабет М.Аллен, Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Камиль Норман, Элчин сайд Ө.Батбаяр нар байлцав.

 Фулбрайтын гадаад оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь залуу мэргэжилтнүүдэд АНУ-д магистрын зэрэг эзэмших боломжийг олгодог бөгөөд АНУ-ын Төрийн Департаментын боловсролын солилцооны хөтөлбөрүүдийн хамгийн том тэтгэлэгт хөтөлбөр юм. Тус хөтөлбөрт жилд 160 гаруй улсын 4000 орчим оюутан хамрагддаг.

АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын хөтөлбөр Монгол Улсад 1994 оноос хэрэгжиж эхэлсэн ба жилд 3-5 оюутан суралцаж байсан бол Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газрын хамтарсан санхүүжилттэй магистрын хөтөлбөр 2011 оноос хэрэгжиж эхэлснээр жилд дунджаар 20 оюутан суралцаж байгаа юм.

Шинэчлэн байгуулсан гэрээний дагуу 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн манай улсаас хоёр улсын Засгийн газрын хамтарсан санхүүжилттэй Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутны тоо хоёр дахин нэмэгдэж, жил бүр монголын 40 хүртэл оюутан (шинээр 20, төгсөх 20) АНУ-ын шилдэг их, дээд сургуульд магистрын түвшинд суралцах боломж бүрдэж байна гэж Монгол Улсаас АНУ- д суугаа ЭСЯ мэдээлэв. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00Иргэдийн фейсбүүк хаягт нэвтэрч, 1 өдрийн дотор 6 сая төгрөг залилжээ5 сар 8. 20:00“Бүхнийг фронтод, бүхнийг ялалтад зориулсан” монгол түмэн5 сар 8. 19:59Эрдэнэтчүүд утаагүй, түгжрэлгүй хот хэвээр үлдэх төлөвлөлтөө гаргаж, шийдлүүдээ танилцууллаа5 сар 8. 19:571000 инженер төслийн хоёр дахь үе шат эхэллээ5 сар 8. 19:55Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 8. 19:54НДС-ын 700 тэрбум төгрөгөөс 108 тэрбумын өгөөж хүртэнэ5 сар 8. 19:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 19:53АНУ, Их Британи улсууд тарифын хэлэлцээ хийнэ5 сар 8. 19:52Удирдлагын академийн захирал сард 56 сая төгрөгийн цалин авч байна5 сар 8. 19:51133 кардинал шинэ папын төлөө саналаа өгч эхэллээ5 сар 7. 23:01
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.