ШИНЭ намын III Их хурал болно


9-р сарын 22
12 цаг 30 минут

ШИНЭ намын III Их хурал маргааш /2023.09.23/ Гэрэлт ресортод болно. Хуралд 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл 700 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд намын бүтэц, зохион байгуулалт зэрэг дотоод асуудлыг хэлэлцэнэ. Мөн гишүүд, дэмжигчдээ чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулна гэж тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гантулга мэдэгдлээ.

Долоон аймаг, 27 сумын иргэдийн хуралд төлөөлөлтэй, 2020 оны УИХ-ын сонгуулиар 240 мянга гаруй санал авсан, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ШИНЭ нам нь анх МАНАН дэглэмийн эсрэг тэмцэл дээр суурилж, шударга ёсыг нэхсэн нийгмийн захиалгаар 2019 онд байгуулагдсан юм.

ШИНЭ нам нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дэргэдээ Эрдэмтдийн зөлөл, судлаачдын баг бүрдүүлэн тасралтгүй үйл ажиллагаа явуулахдаа Монголын эдийн засаг, улс төрийн тогтолцооны алдаа завхралыг оношилж, тэдгээрийг оношлох арга зам бүхий Эдийн засаг - Улс төрийн 18 хувьсгалыг хэрхэн хийх арга замыг тодорхойлжээ.

“Аливаа асуудлыг үгүйсгэхийн тулд үгүйсгэж улс төржих бус, шинжлэх ухаанч, судалгаа шинжилгээний үндсэн дээр тодорхой гарц гаргалгаануудыг дэвшүүлдгээрээ ШИНЭ нам өөрийн гэсэн имижийг бүрдүүлж чадсан” хэмээн тус намын дарга Ц.Гантулга онцоллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00Иргэдийн фейсбүүк хаягт нэвтэрч, 1 өдрийн дотор 6 сая төгрөг залилжээ5 сар 8. 20:00“Бүхнийг фронтод, бүхнийг ялалтад зориулсан” монгол түмэн5 сар 8. 19:59Эрдэнэтчүүд утаагүй, түгжрэлгүй хот хэвээр үлдэх төлөвлөлтөө гаргаж, шийдлүүдээ танилцууллаа5 сар 8. 19:571000 инженер төслийн хоёр дахь үе шат эхэллээ5 сар 8. 19:55Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 8. 19:54НДС-ын 700 тэрбум төгрөгөөс 108 тэрбумын өгөөж хүртэнэ5 сар 8. 19:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 19:53АНУ, Их Британи улсууд тарифын хэлэлцээ хийнэ5 сар 8. 19:52Удирдлагын академийн захирал сард 56 сая төгрөгийн цалин авч байна5 сар 8. 19:51133 кардинал шинэ папын төлөө саналаа өгч эхэллээ5 сар 7. 23:01
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.