Хоёр машин мөргөлдсөний улмаас долоон иргэн хүнд гэмтэж, хоёр хүн амиа алджээ


9-р сарын 19
13 цаг 57 минут

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан-Уулын "Хүрхрээгийн-Ам"-ны авто замд хоёр автомашин мөргөлдөж, эд ангид нь хүн хавчуулагдсан тухай дуудлага онцгой байдлын албанд өчигдрийн 10:00 цагт иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 10:18 цагт очиход "Приус-30" загварын суудлын автомашин, "Приус-20" загварын суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас долоон иргэн хүнд гэмтсэн байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд  тээвэрлэн хүргэсэн байна.

Мөн 74 настай эрэгтэй автомашины эд ангид хавчуулагдан нас барсан байсан тул цогцсыг гаргасан, мөн 20 настай эмэгтэйд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх үед нас барсан тул цогцсыг нийслэлийн Тээврийн Цагдаагийн газрын мөрдөгчид хүлээлгэн өгсөн хэмээн Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол хонины махаар Солонгос хоол хийж өрсөлджээ6 цаг 8 минутын өмнөЗүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шав тавив6 цаг 9 минутын өмнөЗамын түгжрэл, агаарын бохирдлыг багасгах талаар санал солилцлоо6 цаг 10 минутын өмнөХээрийн түймэрт 8400 га талбай шатжээ6 цаг 13 минутын өмнөЗөв хооллолт эмчилгээний үр дүнд чухал нөлөөтэй6 цаг 13 минутын өмнөМонголын хуур хөгжмийн өвийг судалж, хамгаалах асуудлыг хэлэлцэв6 цаг 14 минутын өмнөТөв Азийн орнууд Оросын шатахуунаас хараат байдлаа багасгахыг зорьж байна6 цаг 15 минутын өмнө“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа6 цаг 26 минутын өмнөЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН GNGI-ИЙН ГИШҮҮН БОЛЛОО9 сар 18. 12:06Түймрийн эрсдэл өндөр үед иргэн бүр хариуцлагатай байя9 сар 17. 14:50Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ9 сар 17. 14:50"AI-ийн гаргасан мэдээлэл баримт нотолгоог орлохгүй тул заавал нягтал"9 сар 17. 14:49
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.