Стэнфордын их сургуулийн судлаач оюутнууд Монголд иржээ


9-р сарын 19
13 цаг 55 минут

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын их сургуулийн Найт-Хеннеси хөтөлбөрийн судлаач оюутнуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга судлаач оюутнуудыг багийг Монгол Улсад тавтай морилохыг уриад, адилхан Стэнфорд их сургуулиар овоглодгийн хувьд шинэ үеийн манлайлагчдын төлөөлөлтэй уулзаж буйдаа таатай байгаагаа илэрхийлэв.

Манай оронд хүрэлцэн ирсэн судлаач оюутнуудын бүрэлдэхүүнд Стэнфордын их сургуулийн Эрүүл мэндийн бодлогын докторант Нова Брэдфорд, эдийн засгийн ухааны докторант Оливиа Мартин, Нигери гаралтай, анагаах ухааны докторант Бумми Фарийке, бизнесийн удирдлагын магистрант Кортни Бюртон, хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээний төлөө шинэ технологи, санаачилгыг эрэлхийлэгч, бизнесийн удирдлагын магистрант Рагав Манимаран, шинэ үеийнхэнд ээлтэй боловсролын болон шинжлэх ухааны экосистемийг бүрдүүлэхийг эрмэлздэг Сямантак Паяра гэхчлэн салбар бүрд манлайлсан залуу судлаачид багтсан юм.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар тэдний сүүлийн үеийн судалгааны чиглэл, дэвшүүлж буй санал, санаачилгуудаас сонирхож, нээлттэй ярилцлаа. Ялангуяа дэлхий нийтийн тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ногоон ирээдүйг цогцлооход хувь нэмрээ оруулж яваа оюутан залуус цөөнгүй байв.

Тухайлбал Хүрээлэн буй орчны мэргэжилтэн, бизнесийн удирдлагын магистрант Мэдисон Фриймэн, тогтвортой хөгжилд суурилсан бизнес загварын өөрчлөлтийн судлаач Эмира Хэннон, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх эрмэлзэлтэй Саммер Шау, нийгмийн хөгжил, олон нийтийн инновацийн салбарт тэргүүлэгч Жеффри Реппучи, агаарын тээврийн инженерчлэлээр мэргэшсэн Никита Козак, механик инженерээр докторын хөтөлбөрт суралцаж буй Элизабет Чайлд, уур амьсгалын өөрчлөлт, орчны бохирдлын сэдвээр судалгаа бүтээлээ туурвидаг Макс Клессер нарыг энд дурдаж болно. 

Тэд дэлхийн өнцөг булан бүрээс Стэнфордын их сургуулийг зорин ирж, улс төр, эдийн засаг, анагаах ухаан, мэдээллийн технологи, нийгэм, хүмүүнлэгийн салбарт өөрсдийн эх орны туршлага, өнөөгийн нөхцөл байдалд үндэслэн хамтарсан судалгаа, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг байна.

Эдгээрээс Харвардын их сургуулийн төгсөгч, Стэнфордын их сургуулийн түүхийн шинжлэх ухааны докторант Жулиа Фаян, Пуэрто Рикогоос ирсэн хууль зүйн ухааны докторант Гектор Рейес, Энэтхэг гаралтай хүний эрхийн мэргэжилтэн, анторопологийн шинжлэх ухааны докторант Хюзафа, Канадаас ирсэн Эллиот Рэйчард, Израилиас ирсэн бизнесийн удирдлагын магистрант Ури Кедем, Авсралиас ирсэн биологийн шинжлэх ухааны докторант Чинмай Сонавэнэ нар өөрсдийнхөө хэрэгжүүлсэн санаачилгууд, ойрын зорилтоосоо хуваалцсан юм. 

УИХ-ын дарга Г.Занданшатар, оюутнуудад хандан, мэдлэгийн эдийн засаг бол аль ч улс орны хөгжлийн хөшүүрэг гэдгийг тодотгоод инновацад суурилсан дэвшилтэт технологийг нэвтрүүлж, илүү ээлтэй нийгэм, орчныг цогцлоохын тулд залуу судлаачдын хамтарсан судалгааны ажлуудыг дэмжин хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд оюутнуудын зүгээс УИХ-ын даргад хандан сонирхсон асуултаа тавьж, хариулт авцгаасан юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ч.Чулуунбат: Автобензиний дээжийг лабораторид шинжлэхэд стандартын шаардлага хангасан8 сар 27. 17:51Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн үнэгүй сургалтын бүртгэл есдүгээр сарын 2-нд эхэлнэ8 сар 27. 17:50Германы нисэх буудлын хоёр ажилтан онгоцоор ирсэн шумуулд хазуулсны улмаас хумхаа өвчнөөр нас баржээ8 сар 27. 17:49Нэгдүгээр хорооллын арын замыг Бямба гарагийн шөнө хааж, засварлана8 сар 27. 17:46Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын 100 км-ийг ашиглалтад орууллаа8 сар 27. 17:46Л.Оюун-Эрдэнэ 150 тэрбум ам.долларын усны төслийн тусгай элчээр томилогдлоо8 сар 27. 17:43Балба-Хятадын хилийн үерт сураггүй бологсдын тоо 1000 хүрчээ8 сар 27. 17:41Нэгдүгээр ангийн сурагчид шинэчлэн боловсруулсан сурах бичиг, хөтөлбөрөөр хичээллэнэ8 сар 27. 17:372026.08.27: Шатахууны нийлүүлэлтийн мэдээлэл8 сар 27. 17:34Г.Ганболдод Монголын төр ямар өртэй гэж?8 сар 27. 11:43Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно8 сар 25. 14:04Гэр хорооллын 10 мянган өрхийг нарны эрчим хүчинд холбох талаар хэлэлцжээ8 сар 25. 14:02
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.