Азийн наадам 4 хоногийн дараа эхэлнэ


9-р сарын 19
13 цаг 48 минут

Азийн наадам нь хамгийн анх 1951 онд Энэтхэгийн Шинэ Дэли хотод нээлтээ хийж байсан түүхтэй. Энэ үеэс одоог хүртэл Азийн наадмын хөтөлбөрт багтсан спортын таван төрөл байдаг нь хөнгөн атлетик, сагсан бөмбөг, хөлбөмбөг, усанд сэлэлт, усны поло юм. 

БНХАУ-ын Ханжоу хотноо Азийн наадамд оролцох манай тивийн Үндэсний олимпын хороодын багийнхан тамирчдын тосгондоо цугласаар байна. 

Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүлж, туг өргөх ёслол “Ханжоу 2022” Азийн наадмын тамирчдын тосгонд болжээ.

 Энэ үеэр Тамирчдын тосгоны дарга Ли Хуолин “Ханжоу 2022” Азийн наадмын тамирчдын тосгон нь 20,000 хүнийг хүлээн авах хүчин чадалтай, 1,000 гаруй сайн дурын ажилтан нийт баг тамирчдыг тав тух, мэдээ мэдээллээр хангаж олон талт үйлчилгээ үзүүлж буйг онцоллоо. Түүнчлэн баг тамирчид тухайн тосгонд Хятадын өв соёл, ёс заншилтай танилцах боломжтойг дуулгаж, Монголын баг тамирчдад амжилт хүссэн байна. 

Харин Монголын багийн ахлагч А.Ганбаатар Хятадын "CCTV"-д өгсөн ярилцлагадаа халуун дотно хүлээн авсанд талархал илэрхийлж, энэ удаагийн наадамд Монголын баг түүхэндээ хамгийн том бүрэлдэхүүнтэй оролцож байгааг онцлон өндөр амжилт гаргахыг зорьж байгаагаа хэлжээ. 

Өнөөдрийн байдлаар манай волейбол, хөлбөмбөг, крикет, орчин үеийн 5 төрөлт, штабын нийт 64 тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс Ханжоу хотноо хүрэлцэн очиж бэлтгэлээ базааж байна. 

"Ханжоу 2022" Азийн наадамд зохион байгуулагч орон болох БНХАУ-ын шигшээ 886 тамирчинтай оролцох бол Монголын баг түүхэндээ хамгийн олон буюу 403 тамирчин ур чадвараа сорих юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум боллоо9 сар 8. 16:50334 мал хулгайлж, ₮113 саяын хохирол учруулсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ9 сар 8. 16:49ОХУ-д ууланд авирч байсан 11 хүн амиа алдаж, 6 хүн сураггүй болжээ9 сар 8. 16:35Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна9 сар 8. 16:33Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Чойжин ламын сүм музейд зочиллоо9 сар 8. 16:31Өнөө шөнө Туул голын хөндий дагуу -2 градуст хүрч хөрсөн дээр цочир хүйтэрнэ9 сар 8. 16:30ХӨВСГӨЛ: БНСУ-ын Дэгү Хани Их сургуультай хамтын ажиллагааг өрнүүлнэ9 сар 8. 16:30Хятад улс хүн дүрст роботуудыг тулаанд ашиглахаар бэлтгэж байна9 сар 8. 16:29АН-ын дарга О.Цогтгэрэл ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн Ли Ганьжэтэй уулзлаа9 сар 8. 16:29Инфляц өдөөхгүйн тулд 150 тэрбумыг хүнсний салбарт зарцуулна9 сар 8. 16:27Нэгдүгээр ангийнхныг 10 дугаар сарын нэгэн гэхэд сурах бичгээр бүрэн хангана9 сар 7. 15:48Хойд Солонгостой холбоотой хакерууд "AI" ашиглан хортой файл тараажээ9 сар 7. 15:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.