Тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэх үйлчилгээ цахимжлаа


9-р сарын 18
19 цаг 53 минут

Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэх төрийн үйлчилгээг киоск машинаас авах боломжийг бүрдүүлсэн талаар Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр /2023.09.18/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “ Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг солих, үрэгдүүлэх, дахин авах, тээврийн хэрэгслийг шилжүүлэх үйлчилгээ нь төрийн хамгийн их ачаалалтай байдаг үйлчилгээний нэг. Есдүгээр сарын 15-наас автотээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулж E-Мongolia системд байршуулсан.

Тодруулбал, Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ цахим хэлбэрээр E-Мongolia системд байршсанаар иргэн, ААНБ өөрийн өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг харах, шалгах мөн гэрчилгээгээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн тохиолдолд цахим гэрчилгээг ашиглах боломжтой. Иргэн өөрөө энэ системээр таниулаад орохлоор та ямар тээврийн хэрэгсэлтэй вэ гэдэг нь гарч байгаа. Зам тээврийн яам, Авто тээврийн үндэсний төвийн хамтын ажиллагаа, манай яам, Үндэсний дата төв, E-Мongolia академи хамтраад эхний байдлаар энэ үйлчилгээг цахимжуулж олон нийтэд танилцуулж байна.

Төр өөрт байгаа мэдээллээ иргэнээсээ нэхэхгүй байх гэсэн үндсэн зарчим Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заагдсан. Хур гэдэг төрийн мэдээллийн систем дээр 650 гаруй мэдээллүүд эргэлдэж байдаг. Иргэний зөвшөөрснөөр төр ашиглаж, боловсруулж, шаардлагатай үйлчилгээг нь үзүүлэхдээ хэн нэгнээс бичиг баримт шаардахгүй байдгийн адилаар энэ мэдээллүүдийнхээ үр дүнд авто тээврийн хэрэгслийг эхний байдлаар сервесийг нь гаргаад нийт 10 киоск дээр авто тээврийн хэргэслийн нэрийг оруулаад шууд шилжүүлэх боломжийг бүрдүүлж байгаа.

Төрийн үйлчилгээний Хурдан цэгүүд улсын хэмжэнд 125 газар байгуулагдсан. Олон улсын худалдааны төв,  Да хүрээ зах зэрэгт байршиж байгаа. Аймаг орон нутгуудад бас бий. Хурдан цэгийн оператор дээр ирээд тээврийн хэрэгслийнхээ гэрчилгээг шууд шилжүүлэх бололцоо бүрдэж байна. Дараа бид E-Мongolia апплейкэйшнээр дамжуулаад шууд нотариатын гэрээгээ татаж аваад авто тээврийн хэрэгслээ шилжүүлэх боломж бүрдүүлнэ.

Дата төв дээр 10 гаруй жил хэрэглэгдэж байгаа ТҮЦ машиныг шинэчлээд 10 байршил дээр байршуулсан. Төв шуудан, Да хүрээ зах зэрэг хамгийн олон иргэн үйлчлүүлдэг цэгт байршуулсан.

Хувийн хэвшлүүд киоск машин нэвтрүүлэн ажиллаж байна. Тухайлбал, Юнитель компани, Хаан банк зэрэг газруудтай гэрээ хийгээд энэ сервесийг нийлүүлж болно. Ингэснээр төрийн үйлчилгээг хаанаас ч авах боломжтой. Одоогоор 125 цэгийн оператор дээр очиж үйлчлүүлэх боломжтой” гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед, суррон унахыг хориглосон хууль долоодугаар сарын 1-нээс мөрдөгдөнө6 сар 15. 14:11Jessi Монголд: Солонгосын хамгийн хүчтэй эмэгтэй артистуудын нэг Улаанбаатарын тайзнаа6 сар 15. 14:11Хаврын чуулганыг ирэх сарын 3-нд хаахаар төлөвлөж байна6 сар 15. 14:09Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулганы төлөөлөгчид Чойжин ламын сүм музейд зочиллоо6 сар 15. 14:06Гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас бага байна6 сар 15. 14:05Нийслэлийн төсвийн зарлага 4.5 их наяд төгрөгт хүрч, 32 хувиар өссөн6 сар 15. 14:00Манай улсад 46 мянган цусны идэвхтэй донор эрүүл мэндийн салбарыг дэмжиж байна6 сар 15. 13:57Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа6 сар 15. 13:52Арвайхээрт агаар мандлын дээд үе давхаргыг судлах аэрологийн төвийг нээлээ6 сар 15. 13:49Хууль төрөхийн өмнө: Ипотекийн зээл шинэ зохицуулалттай болно6 сар 12. 14:38Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно6 сар 12. 14:14Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орохыг анхааруулж байна6 сар 12. 14:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.