Японы эрдэмтэд генийг засварлах шинэ арга боловсруулжээ


9-р сарын 18
19 цаг 47 минут

Осакагийн их сургуулийн молекулын биологичид генийг засварлах шинэ арга боловсруулжээ. Тус их сургуулийн хэвлэлийн албаны мэдээлснээр, уг арга нь 2020 онд Нобелийн шагнал хүртэж байсан “CRISPR/Cas9” аргаас илүү нарийвчлалтайгаар генийг засварладаг байна. 

“NICER” гэдэг шинэ аргыг хэрэглэснээр генийг өөрчлөх үед ДНХ-ийн гинжин хэлхээнд давхар завсар оруулах шаардлагагүй бөгөөд энэ нь санамсаргүй мутаци үүсэх магадлалыг бууруулдаг. 

"Генийг засварлах энэ арга ДНХ-д санамсаргүй мутаци үүсгэх нь тун ховор болохыг генийн шинжилгээ харуулсан. "NICER" нь генийн өвчин үүсэхэд хүргэдэг нэг хуулбарыг гэмтээхгүйгээр генийн хэвийн үйл ажиллагааг сэргээсэнд бид баяртай байгаа" гэж Осакагийн их сургуулийн профессор Накада Шиничиро ярилаа.

Үүнтэй холбогдуулан тэрбээр Японы биологичдын арга нь микробын ген дэх вирусний ДНХ-ийн ул мөрийг олж устгадаг “CRISPR/Cas9” аргаас илүү үр дүнтэй, аюулгүй болохыг онцолсон байна. Сүүлийн арван жилийн хугацаанд эрдэмтэд CRISPR/Cas9 аргад тулгуурлан генийг засварлах олон арга боловсруулжээ.

Эдгээр аргын ихэнх нь нэг том дутагдалтай байдаг нь ихэвчлэн ДНХ-ийн бүтцэд санамсаргүй өөрчлөлт оруулдагтай холбоотой. Учир нь генд өөрчлөлт оруулахын тулд “CRISPR/Cas9” арга нь ДНХ-ийн давхар хэлхээг бүрэн тасалж, дараа нь талыг нь эсийн генийн засварын аргаар холбодог. Эл үйл явц үргэлж зөв явагддаггүй бөгөөд шинэ мутаци үүсэхэд хүргэдэг байна. 

Харин профессор Накада болон түүний багийнхан “Cas9” ферментийг өөрчилснөөр ДНХ-ийн давхар мушгиа дахь зөвхөн нэг хэлхээг таслах замаар дээрх гажуудлаас зайлсхийх боломжтой гэдгийг олж тогтоожээ. Ийм ферментийг никаза гэж нэрлэдэг бөгөөд генийн үйл ажиллагааг бүрэн сэргээхийн тулд тухайн эс нь хромосомын хоёр дахь хуулбар дахь гэмтсэн хэсгийн ижил төстэй хэсгийг ашигладаг байна. 

"Бидний генийн хромосом бүр ижил хуулбартай байдаг. NICER аргыг ашигласнаар бид хромосомын хуулбар дахь ижил төстэй хэсгүүдийг ашиглан хромосомын зөвхөн нэгд нь байгаа мутацийг залруулахад эсийг хүчлэх боломжтой бөгөөд үүнийг загвар болгон ашиглана" гэж судалгааг хамтран хийсэн Томита Акико тайлбарлав.

Эрдэмтэд хөхний хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг мутаци буюу TK1 генийн нэг гэмтсэн хуулбартай хүний эсэд энэ аргаа туршжээ. Туршилтуудын явцад “NICER” арга нь TK1-ийн бүтцэд гарсан алдааг 100 хувь засаж, ингэхдээ санамсаргүй мутаци үүсгээгүй бол “CRISPR” аргыг ашиглах үед 80 хувьд нь амжилттай болж, эсүүдийн 19 хувьд нь ДНХ-д мутаци илэрсэн байна. 

Судлаачдын үзэж байгаагаар, тэдний туршилтын үр дүн "NICER" аргыг нэг генийн хоёр хуулбарын аль нэгнийх нь мутациас үүдэлтэй удамшлын өвчнийг эмчлэхэд чиглэсэн амь насанд аюулгүй, ДНХ-д аюулгүй генийн эмчилгээг бий болгоход ашиглаж болохыг харуулж байна. Судалгааны талаарх шинжлэх ухааны өгүүлэл “Nature Communications” сэтгүүлд нийтлэгджээ. 

"CRISPR/Cas9" аргыг Францын микробиологич Эммануэл Шарпантье, түүний хамтран зүтгэгч АНУ-ын биохимич Женнифер Дудна /Калифорнийн Беркли их сургууль/ нар боловсруулсан бөгөөд тэд 2020 онд химийн салбарын Нобелийн шагналыг хүртсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум боллоо9 сар 8. 16:50334 мал хулгайлж, ₮113 саяын хохирол учруулсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ9 сар 8. 16:49ОХУ-д ууланд авирч байсан 11 хүн амиа алдаж, 6 хүн сураггүй болжээ9 сар 8. 16:35Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна9 сар 8. 16:33Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Чойжин ламын сүм музейд зочиллоо9 сар 8. 16:31Өнөө шөнө Туул голын хөндий дагуу -2 градуст хүрч хөрсөн дээр цочир хүйтэрнэ9 сар 8. 16:30ХӨВСГӨЛ: БНСУ-ын Дэгү Хани Их сургуультай хамтын ажиллагааг өрнүүлнэ9 сар 8. 16:30Хятад улс хүн дүрст роботуудыг тулаанд ашиглахаар бэлтгэж байна9 сар 8. 16:29АН-ын дарга О.Цогтгэрэл ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн Ли Ганьжэтэй уулзлаа9 сар 8. 16:29Инфляц өдөөхгүйн тулд 150 тэрбумыг хүнсний салбарт зарцуулна9 сар 8. 16:27Нэгдүгээр ангийнхныг 10 дугаар сарын нэгэн гэхэд сурах бичгээр бүрэн хангана9 сар 7. 15:48Хойд Солонгостой холбоотой хакерууд "AI" ашиглан хортой файл тараажээ9 сар 7. 15:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.