Тайванийн арлын орчмоор Хятадын 100 гаруй байлдааны онгоц нисэн өнгөрчээ


9-р сарын 18
19 цаг 39 минут

Хятад улс Тайванийн зүгт сүүлийн 24 цагийн хугацаанд 103 байлдааны онгоц илгээсэн тухай Тайванийн Батлан хамгаалах яам мэдэгдээд “өрөөсгөл бөгөөд аюултай үйл ажиллагаагаа” зогсоохыг Хятадад хандан уриалжээ.

Хятадын байлдааны онгоцууд ням гаргийн өглөөний 06:00 цагаас даваа гаргийн өглөөний 06:00 цагийн хооронд Тайванийг чиглэн нисэж, аралд хүрэхээсээ өмнө буцсан байна. Тэдгээр онгоцуудын 40 нь эх газрын Хятад ба арлын хоорондох зааглах шугамыг давжээ.

Хятад улс Тайванийг нутаг дэвсгэрийнхээ нэг хэсэг гэж үздэг бөгөөд тус арлын эргэн тойронд байнга цэргийн сургуулилалт хийдэг. Мөн тус газар нутгийг хяналтдаа авахын тулд хүч хэрэглэхийг үгүйсгэдэггүй.

Өнгөрсөн долоо хоногт Хятад улс Тайванийн усан хил рүү нисэх онгоц тээгч “Shandong” хөлөг онгоц болон байлдааны бусад хөлөг онгоцуудаа илгээжээ. Уг сургуулилалтыг АНУ, Канадын байлдааны хөлөг онгоцнууд Тайванийн хоолойгоор дайран өнгөрсний дараахан хийсэн байна. АНУ бол Тайванийн хувьд хамгийн том зэвсэг нийлүүлэгч бөгөөд Тайванийн статусыг хүчээр өөрчлөх оролдлогыг эсэргүүцдэг.

Тайванийн Батлан хамгаалах яам Хятадын эл үйлдлийг “айлган сүрдүүлэх алхам” гэж тодорхойлоод, энэ нь өнөөгийн хурцадмал нөхцөл байдлыг даамжруулж болзошгүйг анхааруулжээ. “Бид Бээжингийн эрх баригчдад хандан, хариуцлагатай байж, ийм төрлийн цэргийн ажиллагаагаа нэн даруй зогсоохыг уриалж байна” гэж тус яамны мэдэгдэлд дурджээ. Харин Хятадын Батлан хамгаалах яам ямар нэгэн хариу өгөөгүй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол хонины махаар Солонгос хоол хийж өрсөлджээ9 сар 18. 17:33Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шав тавив9 сар 18. 17:31Замын түгжрэл, агаарын бохирдлыг багасгах талаар санал солилцлоо9 сар 18. 17:30Хээрийн түймэрт 8400 га талбай шатжээ9 сар 18. 17:28Зөв хооллолт эмчилгээний үр дүнд чухал нөлөөтэй9 сар 18. 17:27Монголын хуур хөгжмийн өвийг судалж, хамгаалах асуудлыг хэлэлцэв9 сар 18. 17:26Төв Азийн орнууд Оросын шатахуунаас хараат байдлаа багасгахыг зорьж байна9 сар 18. 17:25“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа9 сар 18. 17:14ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН GNGI-ИЙН ГИШҮҮН БОЛЛОО9 сар 18. 12:06Түймрийн эрсдэл өндөр үед иргэн бүр хариуцлагатай байя9 сар 17. 14:50Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ9 сар 17. 14:50"AI-ийн гаргасан мэдээлэл баримт нотолгоог орлохгүй тул заавал нягтал"9 сар 17. 14:49
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.