Энэ 7 хоногт Монгол Улсад


9-р сарын 18
19 цаг 34 минут

-2023 оны есдүгээр сарын 18-24-нд болох үйл явдлын тойм-

Есдүгээр сарын 18-нд: Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн ээлжит форум БНХАУ-ын ӨМӨЗО-ы Улаанцав хотод болно.

Есдүгээр сарын 18-нд: “Илүү их уншъя” уриатай 34 дэх удаагийн Үндэсний номын баяр төв талбайд үргэлжилнэ.

Есдүгээр сарын 18-нд: Монгол, Японы эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан “Таван амьдрал” үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд нээлтээ хийнэ.

Есдүгээр сарын 18-нд: Завхан аймагт Мал эмнэлгийн байгууллагын 100 жилийн ойг тэмдэглэнэ.

Есдүгээр сарын 18-22-нд: Монголын суут соён гэгээрүүлэгч, тавдугаар дүрийн ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Үлэмжийн чанар” уртын дуу дуулаачдын олон улсын уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт болно.

Есдүгээр сарын 19-нд: Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр" драмын жүжгийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод тоглоно.

Есдүгээр сарын 19-20-нд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоно.

Есдүгээр сарын 20-нд:  МҮХАҮТ-ын XXI их хурал болно.

Есдүгээр сарын 20-нд:  48 дахь удаагийн “Улаанбаатар түншлэл-2023” олон улсын үзэсгэлэнгийн бүртгэл өндөрлөнө.

Есдүгээр сарын 21-22-нд: Дундговь аймагт "Дундговь түншлэл-2023" зах зээлийн өдөрлөг болно.

Есдүгээр сарын 22-нд:  Дэлхийн сонгодог хөгжмийн түүхэнд шинэ давалгаа болж мэндэлсэн ХIX зууны сүүлч, XX зууны эхэн үеийн хөгжмийн зохиолчид болох М.Равел, А.Дворак, A.Арутиуниан, Ж.Сук нарын бүтээлээр Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн уран бүтээлчид "Сонгодог үдэш" тоглолт толилуулна.

Есдүгээр сарын 22-нд:  Өвөрхангай аймагт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажиллана.

Есдүгээр сарын 22-23-нд: “Нээлттэй Сэлэнгэ” үйл ажиллагаа Улаанбаатар хотод болно.

Есдүгээр сарын 22-24-нд: “Цагаан идээний үзэсгэлэн” Байгалийн түүхийн музейд гарна.

Есдүгээр сарын 22-24-нд: Тооцооллын болон хэрэглээний математикийн олон улсын чуулган Улаанбаатар хотноо болно.

Есдүгээр сарын 22-24-нд: Баянхонгор аймагт Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Нээлттэй Баянхонгор аймаг” нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулна.

Есдүгээр сарын 23-24-нд: Тав дахь удаагаа зохион байгуулж буй “InspireMeфестиваль” “White Rock Centre”-т болно.

Есдүгээр сарын 23-25-нд: Дорнод аймагт “Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулган болно.

Есдүгээр сарын 24-нд: Кристина Ноблийн Хүүхдийн Сангаас /КНХС/ жил бүр зохион байгуулдаг Хүүхдийн төлөөх Итгэл Найдварын Алхалт /Children's Walk for Hope/ хандивын үйл ажиллагаа болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ойн техникч бэлтгэх шинэ сургалтын хэлбэрийг туршиж байна9 сар 4. 17:32Маргааш “Мянган морьтон” арга хэмжээ болно9 сар 4. 17:31Путин: Дайныг зогсоох энхийн хэлэлцээрт хүрэх боломжтой9 сар 4. 17:30Самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ9 сар 4. 17:29Төр түрээслээд өмчлөх орон сууцныхаа үнийг зарлая!9 сар 4. 17:27БНСУ-д эмчлүүлсэн Монгол иргэдийн тоо 35.5 мянгад хүрчээ9 сар 4. 17:26Ясны эдийг нөхөн сэргээгч нано материалыг гарган авчээ9 сар 4. 17:25“Хүүхэд хамгаалагч цагдаа” төслийг хэрэгжүүлж эхэллээ9 сар 4. 17:24Барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүлсэн бөх хоёр өрөө байраар шагнуулна9 сар 4. 17:24Фэйсбүүкийн зарын дагуу валют солиулах гээд ₮94 саяыг залилуулжээ9 сар 4. 17:22Өсвөрийн бадминточид Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван медаль хүртжээ9 сар 3. 15:59Нийслэлийн цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ9 сар 3. 15:57
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.