“Авлигачид баригдахаараа хүний эрхийн мэдрэмжтэй болдог”


9-р сарын 15
13 цаг 14 минут
“Авлигачид баригдахаараа хүний эрхийн мэдрэмжтэй болдог”

“Нүүрсний” гэх дуулиант хэрэгт яллагдагчаар татагдан, Урьдчилан хорих 461  дүгээр ангид хоригдож буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-т хандсан нь дуулиан тариад буй.

Тэрбээр ХЭҮК-т хандсан захидалдаа “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зохион байгуулалттай шаардлага, захиалгаар Авлигатай тэмцэх газар, прокурор, шүүгчийн шийдвэрийн золиос боллоо… Цор ганцаараа улс төрийн хоригдол болж, есөн сар хоригдож байна” гэх ноцтой зүйлүүдийг бичсэн байсан юм.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээрх дуулиант асуудалд тайлбар хийгээд буй.

Тэрбээр “Нүүрсний хулгайг тойроод олон л асуудал өрнөж байна. Зарим нэг хоригдсон хүмүүс нь ХЭҮК-т хандсан байна билээ. Авлигачид баригдахаараа л хүний эрхийн мэдрэмжтэй болдог. Хүний эрхийг тэгтлээ дэмждэг байсан юм бол яагаад авлига авав гэдэг асуудал үүсч байгаа.

Авлига өөрөө хүний эрхийн хамгийн том зөрчил шүү. Авлигачид бидний сургууль, цэцэрлэгийг булаадаг. Авлигачид бидний замыг чанаргүй болгодог" гэж хариу барив.

“Нүүрсний” гэх энэ дуулиант хэргийн шүүх хурлын товыг тогтоох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 11-нд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч Б.Ганхуяг бүх шүүгч нараас татгалзсанаар тодорхойгүй хугацаагаар хойшлоод буй. Тэрбээр шүүгч нараас татгалзах болсон үндэслэлээ "Намайг нүүрсний бус чирдэг жорлонгийн хэрэгт буруутган, яллаж байгаа. Нүүрсний хэрэг гэж сүртэй яриад байсан оффтейк гэрээ, нүүрсний тээвэр, нүүрсний тендер, хил гаальтай холбоотой хэргээс нэг нь ч шүүхэд ирээгүй. Би АТГ-т бүгдийг хэлсэн, дараад үлдэх юм уу. Надад жорлонгийн хэрэг тохчихоод өөрсдөө үлдчих юм уу. Надад үгээ хэлэх ганц арга нь энэ байна” гэж мэдэгдсэн юм.

Гэхдээ хэвлэлүүдийн дэлгэж буй баримтаар тэрбээр нэр бүхий компаниас авлига авсан, мөн хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан, хууль бусаар олсон орлогоор орон сууц барьсан зэрэг нь мөрдөн шалгалтын явцад тогтоогдсон гэж мэдээлж буй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол хонины махаар Солонгос хоол хийж өрсөлджээ9 цаг 22 минутын өмнөЗүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шав тавив9 цаг 24 минутын өмнөЗамын түгжрэл, агаарын бохирдлыг багасгах талаар санал солилцлоо9 цаг 25 минутын өмнөХээрийн түймэрт 8400 га талбай шатжээ9 цаг 28 минутын өмнөЗөв хооллолт эмчилгээний үр дүнд чухал нөлөөтэй9 цаг 28 минутын өмнөМонголын хуур хөгжмийн өвийг судалж, хамгаалах асуудлыг хэлэлцэв9 цаг 29 минутын өмнөТөв Азийн орнууд Оросын шатахуунаас хараат байдлаа багасгахыг зорьж байна9 цаг 30 минутын өмнө“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа9 цаг 41 минутын өмнөЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН GNGI-ИЙН ГИШҮҮН БОЛЛОО9 сар 18. 12:06Түймрийн эрсдэл өндөр үед иргэн бүр хариуцлагатай байя9 сар 17. 14:50Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ9 сар 17. 14:50"AI-ийн гаргасан мэдээлэл баримт нотолгоог орлохгүй тул заавал нягтал"9 сар 17. 14:49
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.