Монголчуудад Австралиас хөрөнгө оруулалт татах боломж бий


9-р сарын 15
13 цаг 01 минут

GAPE Академи болон Нексиа Глобал Монголиа аудит ХХК-ийн урилга, СЗХ-ны дэмжлэгтэйгээр Австралийн Macquire University-ын профессор Mr.Vito Mollica нь 2023.09.14-нд “Австрали улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө оруулалт татах нь” сэдвээр 200 орчим оролцогсдод илтгэл тавилаа.

Дэд илтгэлийг GAPE Академийн Захирал, Нексиа Глобал Монголиа аудит ХХК-ийн үүсгэн байгуулагч, партнер Б.Баярмаа “Хөрөнгийн зах зээлд гарахад олон улсын аудитын үйлчилгээ яагаад чухал вэ?” сэдвээр, Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Арилжааны газрын захирал Н.Данзандагва “Хөрөнгийн зах зээлээс хөрөнгө татан төвлөрүүлэхэд мэргэжлийн зөвлөх байгууллагын үүрэг оролцоо” сэдвээр тавьсан юм.

зураг
 

АВСТРАЛИ УЛСААС ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ НЬ

Австралийн хөрөнгийн бирж (ASX)

Дэлхийд 5-д эрэмбэлэгддэг Австралийн хөрөнгийн бирж (ASX)-д өдөрт 8 тэрбум ам.долларын арилжаа хийгддэг, нэмэлт хувьцаа гаргалтаар 1-т ордог, 2.9 триллион AUD-ын үнэлгээтэй, бүрэн автомажсан цаасгүй бирж юм.

ASX бирж нь компаниудад мэдээллийн ил тод байдлыг хангах шаардлага тавихаас гадна жижиг боловч өсөлттэй компаниудыг дэмжих зорилгоор судалгааны компаниудад санхүүжилт олгодог онцлогтой.

Хөрөнгө оруулалт татах боломж:

Австралийн тэтгэврийн сан нь дэлхийд ТОП-5 жагсдаг бөгөөд 2023 оны байдлаар 3.5 триллион AUD-ын хуримтлалтай байна.

Тус сан нь 2041 он гэхэд 9 триллион ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Тиймээс Монголын хөрөнгө оруулагчид Австралийн хөрөнгө оруулалтын сангуудаар дамжуулж санхүүжилт татах өндөр боломжтой юм.

ASX биржид бүртгэлтэй компаниудын 46 хувь нь уул уурхайн компани байгаа нь Австралийн хөрөнгө оруулагчид уул уурхайн төслүүдийг ихээхэн сонирхдогийг илтгэж байна.

зураг
 

Хэрэв тус бирж дээр IPO гаргах замаар хөрөнгө оруулалт татахаар төлөвлөж байгаа бол нийт хувьцааны 20-иос доошгүй хувийг олон нийтэд санал болгох, сүүлийн 3 жилд борлуулалтын орлого нь 1 сая ам.доллар, 12 сарын борлуулалтын орлого нь 500 мянган ам.доллар, биет хөрөнгө нь 4 сая ам.доллароос багагүй үнэлгээтэй байх зэрэг шаардлагыг тавьдаг ажээ.

“Голомт Капитал ҮЦК” ХХК-ийн Арилжааны газрын захирал Н.Данзандагва:

зураг
 

“Сүүлийн 2 жилд Монголын 100 гаруй компани нээлттэй, хаалттай бонд, 10 орчим компани IPO гаргасан байна. Үүний үр дүнд дотоодын хөрөнгийн зах зээлийн гол оролцогчид болох үнэт цаас, аудит, хууль, үнэлгээ болон зээлжих зэрэглэлийн компаниудын үйл ажиллагаа өргөжин тэлж байна.

Цаашид эдгээр оролцогчдын дараагийн зогсоол бол олон улсын хөрөнгийн зах зээл юм. Голомт Капитал ҮЦК-ийн хувьд дунд, урт хугацаанд дотоодын компаниудыг олон улсын санхүүгийн зах зээлд гарахад нь Андеррайтерийн үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ.

“Нексиа Глобал Монголиа Аудит” ХХК-ийн үүсгэн байгуулагч, партнер Б.Баярмаа:

зураг
 

“Мэргэжлийн байгууллагаас өөр ямар ч байгууллага нийтийн буюу хөрөнгө оруулагчдын ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй. Санхүүгийн тайлангийн аудит нь тухайн бизнесийн өнөөгийн нөхцөл байдлыг харуулсан үнэн, шударга илэрхийлэл болохыг хараат бусаар илэрхийлж, баталгаажуулдаг.

Санхүүгийн үйл ажиллагаа нь бүх талаараа олон улсын гэрээ, дүрэм, стандартад нийцэж байгаа эсэхийг аудит л баталгаажуулдаг. Тэр тусмаа энэхүү баталгаажуулалтыг олон улсын нэр хүндтэй, туршлагатай багаар хийлгэнэ гэдэг бол хөрөнгийн зах зээл дээрх үнэлж баршгүй итгэлийг бий болгодог.” хэмээн онцолсон юм.

зураг
 

 

 
ЖИРГЭХЖИРГЭХ
 
0ХУВААЛЦАХ
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ойн техникч бэлтгэх шинэ сургалтын хэлбэрийг туршиж байна9 сар 4. 17:32Маргааш “Мянган морьтон” арга хэмжээ болно9 сар 4. 17:31Путин: Дайныг зогсоох энхийн хэлэлцээрт хүрэх боломжтой9 сар 4. 17:30Самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ9 сар 4. 17:29Төр түрээслээд өмчлөх орон сууцныхаа үнийг зарлая!9 сар 4. 17:27БНСУ-д эмчлүүлсэн Монгол иргэдийн тоо 35.5 мянгад хүрчээ9 сар 4. 17:26Ясны эдийг нөхөн сэргээгч нано материалыг гарган авчээ9 сар 4. 17:25“Хүүхэд хамгаалагч цагдаа” төслийг хэрэгжүүлж эхэллээ9 сар 4. 17:24Барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүлсэн бөх хоёр өрөө байраар шагнуулна9 сар 4. 17:24Фэйсбүүкийн зарын дагуу валют солиулах гээд ₮94 саяыг залилуулжээ9 сар 4. 17:22Өсвөрийн бадминточид Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван медаль хүртжээ9 сар 3. 15:59Нийслэлийн цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ9 сар 3. 15:57
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.