Умард Солонгосын удирдагчийн галт тэрэг Хабаровын хязгаарыг чиглэн хөдөлжээ


9-р сарын 14
17 цаг 23 минут

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй дээд хэмжээний уулзалт хийснээс нэг хоногийн дараа түүний тусгай галт тэрэг ОХУ-ын Алс Дорнодын Хабаровын хязгаарыг чиглэн явж байгаа бололтой гэж эх сурвалжууд мэдээлжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, Ким Жөн Уны чидун жимсний ногоон өнгөтэй, сум үл нэвтрэх галт тэрэг Оросын Амар мөрний эрэг дээрх Комсомольск хотыг чиглэн явж байгаа бололтой. Тэрбээр тус хотод нисэх онгоцны үйлдвэрт зочлох төлөвтэй байна. Ким Жөн Ун В.Путинтэй лхагва гарагт “Восточный” сансрын хөлгийн буудалд уулзаж, Орост бүх талын дэмжлэг үзүүлэхээ амласан юм.

В.Путин Оросын нэгэн хэвлэлд мэдээлэхдээ, Ким Жөн Ун дээд хэмжээний уулзалтын дараа Амар мөрний эрэг дээрх Комсомольскт нисэх онгоцоор очин нисэх онгоцны үйлдвэртэй танилцаж, Оросын Номхон далайн флотыг үзэхээр Владивостокийг зорино гэж хэлжээ.

Гэвч Ким Жөн Ун сансрын буудлаас дорно зүгт 1170 км зайд орших Амар мөрний эрэг дээрх Комсомольскийг галт тэргээрээ зорьсон бололтой. Тэрбээр тус хотод пүрэв гаргийн орой очих бөгөөд маргааш нь "Сухой" сөнөөгч онгоц үйлдвэрлэдэг нисэх онгоцны үйлдвэрт саатах төлөвтэй байна гэж эх сурвалжууд мэдээлсэн байна.

Лхагва гаргийн дээд хэмжээний уулзалт Ким Жөн Уны хувьд 2019 оны дөрөвдүгээр сард Владивостокт айлчилснаасаа хойш В.Путинтэй хийсэн анхны уулзалт болсон юм. БНСУ болон АНУ-ын албаны хүмүүс уг уулзалтын үеэр Украинтай хийж буй дайнд хэрэглэх зэвсгийн наймааны гэрээ хийгдсэн байж магадгүй гэж санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно8 сар 25. 14:04Гэр хорооллын 10 мянган өрхийг нарны эрчим хүчинд холбох талаар хэлэлцжээ8 сар 25. 14:02Албан тушаалаа урвуулан ашиглаж төрийн байгууллагад ₮145,2 саяын хохирол учруулжээ8 сар 25. 14:02Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ8 сар 24. 12:19Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын онцлох заалтууд8 сар 24. 12:18Сонгинохайрхан дүүрэгт байрны түрээс хамгийн хямд байна8 сар 24. 12:17Хөгжлийн банк “Монголын төмөр зам” ТӨХК-д 100 сая долларын санхүүжилт олголоо8 сар 24. 12:16"Нарны илч” төслийн явцтай танилцлаа8 сар 24. 12:14Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа8 сар 24. 12:13“Нүүдэлчин” фестивальд Дундговь аймаг түрүүлж, 30 сая төгрөгөөр шагнууллаа8 сар 24. 12:13500 гаруй сонсогч анхан шатны бэлтгэлд хамрагдаж байна8 сар 24. 12:12Хуурамч улсын дугаартай хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг гурван сараар хасна8 сар 24. 12:11
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.