Дорнод Хятадын тэнгист далайн судалгааны 100 метр өндөр цамхаг суурилуулна


9-р сарын 14
17 цаг 19 минут

Хятадын мэргэжилтнүүд 100 гаруй метрийн өндөртэй, 4500 гаруй тонн жинтэй далайн ажиглалтын шинэ байгууламжийг барина. “Тунжи Хай-1” хэмээх энэхүү цамхгийг энэ сарын дундуур Дорнод Хятадын тэнгист суурилуулна гэж “SCMP” сонин лхагва гарагт мэдээлжээ.

Уг цамхаг нь дэлхийн агаар мандал, усан мандал, чулуун мандалын талаар судалгааны мэдээлэл цуглуулах бөгөөд тэдгээр өгөгдлийг шинжлэх ухааны иж бүрэн судалгаанд ашиглана.

“CNOOC Engineering” компанитай байгуулсан гэрээний дагуу, цамхагт 66 төрлийн 195 багц өндөр нарийвчлалтай гурван хэмжээст ажиглалтын төхөөрөмж суурилуулах аж. Энэ төхөөрөмжүүд нь байгаль орчны мэдээллийг тасралтгүй хянаж, уур амьсгалын өөрчлөлтийн судалгаанд чухал ач холбогдолтой далай тэнгисийн мэдээллийн сан бий болгон, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх систем болон ажиллах юм. 

“CNOOC Engineering”-ийн төслийн менежер Хуй Шэнли хэлэхдээ, “Тунжи Хай-1” нь одоогийн байдлаар ажиллаж буй Хятадын далайн байгууламжуудаас хамгийн олон тооны хяналтын мэдрэгчтэй, эрсдэлийн цахим хяналт, засвар үйлчилгээний  "ухаалаг" төхөөрөмжтэй ажиглалтын цамхаг юм гэлээ.

Түүнчлэн уг цамхаг нь Хятадын далайн эрхийг хамгаалах, далай дахь эдийн засгийн хөгжлийг хурдасгахад хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Тус улс Дорнод Хятадын тэнгист Япон улстай маргаантай байдаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

УИХ 35 удаагийн нэгдсэн хуралдаан, 127 удаагийн Байнгын хорооны хуралдаанаар 263 асуудал шийдвэрлэжээ7 сар 6. 15:32Цахим судалгаа, хуурамч линкээр үйлдсэн залилан хамгийн их бүртгэгджээ7 сар 6. 15:31Үндэсний их баяр наадмын өсвөрийн сур харваанд 420 гаруй хүүхэд оролцож байна7 сар 6. 15:30БНСУ: Хууль бусаар хүргэлтийн ажил хийж байсан 734 гадаадын иргэнийг илрүүлжээ7 сар 6. 15:29III эмнэлгийн эрдэмтэн докторуудын бүтээлд Төрийн соёрхол хүртээлээ7 сар 6. 15:29Шатахууны хангалт хэвийн, найдвартай үргэлжилж байна7 сар 6. 15:28Монгол-Хятадын найрсаг харилцаа: Хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа7 сар 6. 15:25УВС: Увс нуур-Улаангом чиглэлийн авто замыг ашиглалтад орууллаа7 сар 6. 15:24ОХУ-д болсон өсвөрийн геологичдын олимпиадад монгол оюутнууд оролцжээ7 сар 6. 15:23Долоодугаар сарын 10-ны өдөр бөхийн барилдааны зөвхөн нэгийн давааг зохион байгуулна7 сар 6. 15:22Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр7 сар 3. 13:09БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ7 сар 3. 13:06
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.