Сөүл 10 жилийн дараа анх удаа томоохон цэргийн парад хийнэ


9-р сарын 14
17 цаг 14 минут

Сөүл 10 жилийн дараа анх удаа томоохон цэргийн парад хийнэ

Өмнөд Солонгос улс Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан сүүлийн арван жилд анх удаагаа Сөүл хотын төвд томоохон хэмжээний цэргийн парад зохион байгуулах болсноо мэдэгдлээ. Батлан хамгаалах яамнаас Лхагва гаригт мэдэгдсэнээр есдүгээр сарын 26-нд Сунгньемун хаалганаас Кванхвамун талбай хүртэл жагсаалыг зохион байгуулна. Жагсаалд К2 байлдааны танк, өндөр хүчин чадалтай пуужин, довтолгооны нисгэгчгүй онгоц зэрэг 170 гаруй техник хэрэгсэл, 4000 орчим цэрэг оролцоно. 

Энэ жилийн арга хэмжээг "Хүчтэй цэрэг арми, бат бэх аюулгүй байдал, хүч чадлаар энх тайвныг бий болгоно" уриан дор зохион байгуулах аж. Өмнөдийн армийн улс орноо хамгаалах шийдэмгий байдлыг харуулахын зэрэгцээ Хойд Солонгост өдөөн хатгасан үйлдлүүдийнх нь эсрэг мессеж илгээхэд гол анхаарлаа хандуулна гэж албаны хүн хэллээ. 

Тус улс ихэвчлэн аравдугаар сарын 1 буюу Зэвсэгт хүчний өдрийг тохиолдуулан таван жил тутамд цэргийн парад зохион байгуулдаг байсан. Ийм жагсаал хамгийн сүүлд 2013 онд болжээ.

Парадын үеэр Агаарын цэргийн хүчний "Хар бүргэдүүд" нисэх онгоцны баг болон Апачи довтолгооны нисдэг тэрэгнүүд нислэг үйлдэнэ. Мөн ард түмэн жагсаалын араас дагаж явж, оролцох боломжтой. Энэ онд АНУ, БНСУ хоёрын эвссэний 70 жилийн ой тохиож буй. Үүнтэй холбоотойгоор БНСУ дахь АНУ-ын армийн 300 гаруй цэрэг мөн парадад оролцох болжээ. Мөн өдрийн өглөө Солонгосын дайнд оролцсон гадаадын ахмад дайчид болон тэдний гэр бүлийн гишүүдийг оролцуулсан хүндэтгэлийн арга хэмжээг Соннам дахь Сөүлийн агаарын баазад зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг арга хэмжээнд 10 мянга орчим хүн оролцох төлөвтэй байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Л.Туул: Монгол дээл бол соёл, ёс заншлыг тээсэн үнэт өв4 цаг 52 минутын өмнөАм.доллартай харьцах иенийн ханш түүхэн доод түвшинд хүрч унав4 цаг 53 минутын өмнөХэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуулийн ГОЛ ЗААЛТУУД4 цаг 54 минутын өмнөНаршихаас сэргийлэх аргууд4 цаг 56 минутын өмнөХавдар судлалын үндэсний төвд 980 сая иенийн буцалтгүй тусламжаар тоног төхөөрөмж нийлүүлнэ4 цаг 58 минутын өмнөНотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ4 цаг 59 минутын өмнөӨгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ4 цаг 59 минутын өмнөХүчтэй соронзон шуурга дэлхийг нөмрөх төлөвтэй байна5 цагийн өмнөСангийн яам шүүхийн төсвийг танадгийг шийдвэрлэхийг хүсэв5 цаг 1 минутын өмнөМОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР НИЙТДЭЭ 30 ИХ НАЯДЫН ЗАРДЛЫГ БУУРУУЛСАН АМЖИЛТЫГ ГАРГАЛАА5 цаг 4 минутын өмнө"Тэтгэвэр бага тогтоогдож байна гэх гомдол маш их ирдэг"6 сар 30. 12:09Венесуэлийн иргэд Засгийн газрын тусламж удаашралтай байгаад бухимдаж байна6 сар 30. 12:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.