Дарханы дөрвөн эгнээ хатуу хучилттай замын бүтээн байгуулалт 67.5 хувьтай байна


9-р сарын 14
17 цаг 11 минут

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцтай танилцлаа. 
 
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөн шинэчилж буй. Хоёр эгнээ хуучин авто замыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр нэмж хоёр эгнээ авто зам барьж байна.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж буй таван багц ажлаас нийт 113.53 км авто замын хөдөлгөөнийг 2021 оны долдугаар сарын 16-ны өдөр нээсэн. Өнөөдрийн байдлаар эдгээр багц ажилд 300 орчим инженер, техникийн ажилчид, 128 техник, тоног төхөөрөмж ажиллаж, барилгын ажлын гүйцэтгэл 87 хувьтай байна.

Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр хийгдэж буй хоёр эгнээ авто замаас 2022 онд багц нэг болон дөрөвдүгээр хэсгийн суурь асфальт бетон хучилт бүрэн дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2022 оны аравдугаар сарын 30-нд нээсэн.

2023 онд дөрвөн эгнээ хатуу хучилттай авто замыг нээхээр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар өнгө хучилт хийгдэж, төслийн гүйцэтгэл 67.5 хувьтай байна.
 
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлыг чанартай, шуурхай гүйцэтгэж, энэ онд багтаан бүрэн дуусгах, ажлаа чанаргүй гүйцэтгэсэн “Чайна Жео-Инженеринг Корпораци” компанийг хар жагсаалтад оруулж, төрөөс зарлаж буй ажил гүйцэтгэлийн тендерт дахин оруулахгүй байхыг үүрэг болгожээ.

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрөвдүгээр сард 64 мянга гаруй жуулчин Монголд иржээ3 цаг 21 минутын өмнөД.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансан дахь хуримтлал 500 мянган төгрөгт хүрнэ3 цаг 22 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын дүнд Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо 20 хувиар нэмэгджээ3 цаг 23 минутын өмнө“Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ3 цаг 25 минутын өмнөЭрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах өртөг зардлыг багасгахыг зорьж байна3 цаг 26 минутын өмнөХ.Тэмүүжин: Бид сөрөг хүчний үүргээ биелүүлж, "бамбай биш жад" шиг ажиллах ёстой3 цаг 27 минутын өмнөЗуны саруудад ихэнх нутгаар хур тунадас бага, хэт халуун байх төлөвтэй3 цаг 28 минутын өмнөТөрийн байгууллагын 70 орчим хувь нь монгол бичгээр албан хэргээ хөтөлж байна3 цаг 38 минутын өмнөГ.Батбаяр: Явган хүний замыг гурав, дугуйн замыг хоёр метр өргөн стандартын дагуу шинэчилнэ3 цаг 39 минутын өмнөАН-ын Үндэсний бодлогын хороо ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нараа томилохоор хуралдаж байна3 цаг 41 минутын өмнөҮл таних, сэжигтэй QR код, линкийг гар утсаараа уншуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа5 сар 5. 15:37Ачаа тээврийн карго ашиглан сэтгэцэд нөлөөт бодис авч, бусдад худалдахыг завдсан хэргийг шүүхэд шилжүүлэв5 сар 5. 15:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.