Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь гангийн үйлдвэрлэлийн суурь болох ёстойг онцлов


9-р сарын 14
17 цаг 06 минут

 “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь 2009-2010 онд Төмөртолгойн төмрийн хүдрийн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, ил уурхай байгуулан, төмрийн хүдрийг хуурай орчинд боловсруулан баяжмал үйлдвэрлэж эхэлжээ.

Дархан-Сэлэнгийн бүс нутгийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн 1990 онд байгуулсан тус үйлдвэр 2014 онд “Кью Эс Си” ХХК нь “Уул уурхай, металлургийн цогцолбор” төсөл хэрэгжүүлэхээр Эдийн засаг, хөгжлийн яамтай концессын гэрээ байгуулсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй тул Засгийн газар тогтоолоор 2022 оны 4 дүгээр сард гэрээг цуцалсан юм.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” жилд 100 мянган тонн ган цувимал бүтээгдээхүүн, 2,5 сая тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэж дотоод, гадаадын зах зээлд нийлүүлдэг. “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ хэрэгжиж байх үед концесс эзэмшигчид үйлдвэрийн техник технологи, машин механизмд засвар үйлчилгээ хийгээгүй, сэлбэг хэрэгсэл, бараа материалын татан авалтыг зогсоосон учраас үйлдвэрлэлийн хэвийн ажиллагаа алдагдаад байсан юм.

Засгийн газрын шийдвэрээр төр буцаан авч, удирдлага менежментийг шинэчилснээр үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн горимдоо шилжээд байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 9,6 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан үйлдвэр энэ онд 17,3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаад байгааг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх захирал Г.Дугаржав танилцууллаа.

Тус үйлдвэр 2023 онд улсын төсөвт 15,2 тэрбум, үүнээс Дархан-Уул аймгийн төсөвт 13 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Үр ашгийн хувьд 2022 оны 8 дугаар сарын байдлаар  9,6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол энэ оны мөн үед 17,3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д “Кью Эс Си” ХХК 2,28 их наяд төгрөгийн хохирол учруулсныг ажлын хэсэг тогтоосон. Үүн дээр үйлдвэрийн барилга байгууламж, техник тоног төхөөрөмж, ирээдүйд борлуулалтаас орж ирэх орлого 9434 тонн ган бүтээгдэхүүн, 972,4 тонн төмрийн хүдрийн баяжмал зэргийг концессын гэрээтэй байх үедээ “Кью Эс Си” ХХК Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкны зээлийн барьцаанд тавьжээ. Эдгээртэй холбоотой хэрэг үүсгэн, хууль хяналтын байгууллагаар шалгаж байгаа аж.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Кью Эс Си” компанийн тус үйлдвэрт учруулсан хохирлыг анхаарч ажиллахыг Сангийн сайдад үүрэг болгоод, Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь гангийн үйлдвэрлэлийн суурь болох ёстойг онцоллоо. Түүнчлэн, тус үйлдвэрийн хүчин чадлыг нэмж, дотоодын зах зээлийн хэрэгцээг хангах хэмжээнд хүргэхэд анхаарах, компанийн эзэмшилд буй Төмөртэй уурхай, Хуст-Уулын ордуудыг хяналтдаа авах үүрэг өглөө.

“Эрдэнэс Монгол” нэгдэл “Эрдэнэс” ҮТП байгуулах зөвшөөрлийг өнгөрсөн долдугаар сард Засгийн газраас авсан. Эдгээр үйлдвэр технологийн парк байгуулах хүрээнд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн “Ган боловсруулах цогцолбор”-ыг гурван үе шаттай байгуулж, 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөснийг “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт танилцууллаа.

Ган бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлтийн судалгаагаар энэ онд жилийн хэрэгцээ 500-600 мянган орчим тн байгаа бол энэ тоо 2027 онд нэг сая тонн давна гэсэн тооцоолжээ. Энэ хэрэгцээг хангахын тулд одооноос бэлдэж, “Ган боловсруулах цогцолбор”-ын эхний хэсэг болох Шууд ангижруулсан төмөр (ШАТ)-ийн үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулна. ШАТ үйлдвэрлэл нь ган хайлуулах явцыг нэг шат ахиулж, баяжмалыг нэмүү өртөг шингээн бүтээгдэхүүн болгох юм. Энэ үйлдвэр нь одоогийн гангийн үйлдвэрийг хүдрийн гаралтай түүхий эд болох шууд ангижруулсан төмрөөр хангах зорилготой, жилийн 100 мянган тонн шууд ангижруулсан төмөр үйлдвэрлэх хүчин чадалтай. Жилд нэг сая тонн ган бэлдэц үйлдвэрлэх хүчин чадалтай “Ган боловсруулах цогцолбор”-оос 500 мянган тонн бэлдэцийг дотоодын хэрэгцээнд ашиглан, үлдсэнийг нь зах зээлд нийлүүлэхээр төлөвлөснийг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Гадаадад суугаа монголчуудад зөвлөх нь: Хушуу нэмэрлэхээс хуруу нэмэрлэ!6 цаг 2 минутын өмнөДаваа гарагт улсын арслан М.Бадарчид унасан бөхчүүдэд нөхөж цол олгоно6 цаг 9 минутын өмнөП.Сайнзориг УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг мэтгэлцээнд дуудав6 цаг 10 минутын өмнөСонгуулийн сурталчилгааны зардал баялаг бүтээгчдийн орлого болов6 цаг 11 минутын өмнөТөмөр замын гарц, гармуудаар 400 орчим ан амьтан дайрч өнгөрчээ6 цаг 14 минутын өмнөУлаанбаатар-Прага чиглэлд нисэх тасалбарын үнэ 1.3 сая төгрөг байхаар тогтжээ6 цаг 15 минутын өмнөҮндэсний Эвслийн тэргүүн Н.Номтойбаяр ₮3.4 тэрбумаар үнэлэгдэх 16 автомашинтай6 цаг 16 минутын өмнөХятад: "MeToo" хөдөлгөөний тэмцэгч 5 жилийн ял авлаа6 цаг 24 минутын өмнөРичард Бреслин: Төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэн шинэчлэх шаардлагатай6 цаг 32 минутын өмнөУлаанбаатарт шинэ орон сууцны дундаж үнэ дөрвөн сая төгрөгт хүрчээ6 сар 13. 17:36НЗД-ын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг нарыг шүүмжлэв6 сар 13. 17:34Маргааш төв талбайд эхлэх “Asia Folk 2024” наадмын нээлтэд Ираны хөгжимчин “Хуучрын аялгуу” бүтээлийг эгшиглүүлнэ6 сар 13. 17:33
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.