"Энэ жил стратегийн хүнсний нийлүүлэлтийг тасалдуулахгүй, үнийг тогтвортой байлгана"


9-р сарын 13
15 цаг 31 минут

Монгол Улсын стратегийн хүнсэнд мах, гурил, улаанбуудай, сүү, ус зэрэг ордог. Засгийн газраас стратегийн хүнсний нөөцийг бүрдүүлэх тухай журмыг өнөөдөр баталсан байна.

Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун "Энэ жилийн хувьд стратегийн зарим хүнсний нөөцийг бүрдүүлэх хангалттай боломж бүрдэж байна. 

Засгийн газраас баталсан журмын дагуу нийслэл болон аймгийн шат шатны даргад хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, стратегийн хүнсний нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх, үнийг нэмэхгүй, тогтвортой байлгах үүргийг өглөө" гэв.

Тэрбээр "Монголчууд гурилыг хамгийн их хэрэглэдэг. Өнгөрсөн жилийн хувьд дотоодын улаанбуудайг борлуулж дуусаагүй байхад гаднаас буудай авахыг хориглосон бодлого баримталсан. Тийм ч учраас энэ зун хүртэл гаднаас буудай авалгүй гурилаа хийсэн. Харин 40,000 тонн дутагдсан улаанбуудайг зарим компани гаднаас авсан байгаа. Засгийн газраас улаанбуудайн хатуу үнэ тогтоох бодлого барихгүй, зах зээлийн жамаараа явдаг.

Энэ жил хангалттай улаанбуудай хурааж авах тул үнэ өсөх хандлага гарахгүй гэж үзэж байна.

Хүнсний ногооны тухайд хадгалалт, борлуулалт чухал учир гаднын ижил төстэй ногооноос дотоодын ногоогоо хамгаалах асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ.

ААН-үүд 6%-ийн хүүтэй зээлээр ногооны зоорийг аймаг, сумдад олноор барьж байгаа. Зоорины хангамж хүртээмжтэй болно" хэмээн сэтгүүлчийн асуултад хариулсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол хонины махаар Солонгос хоол хийж өрсөлджээ9 сар 18. 17:33Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шав тавив9 сар 18. 17:31Замын түгжрэл, агаарын бохирдлыг багасгах талаар санал солилцлоо9 сар 18. 17:30Хээрийн түймэрт 8400 га талбай шатжээ9 сар 18. 17:28Зөв хооллолт эмчилгээний үр дүнд чухал нөлөөтэй9 сар 18. 17:27Монголын хуур хөгжмийн өвийг судалж, хамгаалах асуудлыг хэлэлцэв9 сар 18. 17:26Төв Азийн орнууд Оросын шатахуунаас хараат байдлаа багасгахыг зорьж байна9 сар 18. 17:25“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа9 сар 18. 17:14ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН GNGI-ИЙН ГИШҮҮН БОЛЛОО9 сар 18. 12:06Түймрийн эрсдэл өндөр үед иргэн бүр хариуцлагатай байя9 сар 17. 14:50Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ9 сар 17. 14:50"AI-ийн гаргасан мэдээлэл баримт нотолгоог орлохгүй тул заавал нягтал"9 сар 17. 14:49
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.