Байр залуусын хувьд мөрөөдөл болов


9-р сарын 13
15 цаг 27 минут

Ипотек “царцсан”-аас иргэд байртай болохын тулд банкуудаас санал болгож буй сарын 14-15 хувийн хүүтэй зээл авах, эсвэл барилгын компанитай гэрээ байгуулан, урьдчилгааг нь өндөр төлж, үлдэгдэл төлбөрийг гурван жил орчмын хугацаанд төлөх гэсэн хүнд шалгууртай нүүр тулаад байна.

Сарын орлого нь 1.5-2.0 сая төгрөг дотор эргэлддэг олонхи гэр бүлүүдийн хувьд дээрх хоёр аргын алиныг нь сонголоо ч байртай болох боломжгүй. Учир нь, банк эрсдэлээс сэргийлж, зээлдэгчээс урьдчилгаа шаардаж буйн зэрэгцээ сар бүрийнх нь орлого зээлийн шаардлага хангахгүйгээс хүсэлт буцаагдсаар…

Барилгын компанитай шууд гэрээ байгуулъя гэхэд мөн л худалдан авах орон сууцныхаа үнийн дүнгийн 50-70 орчим хувийг урьдчилж өгч,  үлдэгдэл төлбөрийг сар тутамд төлж дуусгах үүрэг хүлээнэ.

Улаанбаатар хотын хэмжээнд борлуулагдаж буй орон сууцны 1м2 –ын үнэ байршлаасаа хамаарч 3.3 сая төгрөгөөс 9 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Бэлэн мөнгөөр байр авсан тохиолдолд дээрх үнээс хямдарна. Мөн урьдчилгааг нь өндөр төлсөн тохиолдолд 1м2 тутамд үнэ 50 мянган төгрөгөөр буурна.

Жишээ татвал, Баянгол дүүрэгт харьяалагдах III, IV хорооллын эцэст баригдсан хоёр өрөө 55-58 м2 орон сууцны 1м2-ын үнэ 2.7 сая орчмын үнэтэй байгаа нь хамгийн боломжийн ханш ч урьдчилгаанд нь 100 сая төгрөг төлнө. Харин үлдэгдэл төлбөрийг нь энэ ондоо багтаан төлөх үүрэг хүлээж байна.

Мөн Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпорацын дэмжлэгтэйгээр баригдаж буй орон сууц ч урьдчилгаа шаардахын зэрэгцээ сар тутамд 1.5 сая төгрөг төлж, байртай болох боломжтой гэсэн нөхцөл тавих болсон. Гэтэл залуусын хувьд байрны урьдчилгаанд өгөх 100 сая төгрөг битгий хэл 10 сая төгрөгийн хадгаламжтай болсон нь ч ховор. Автомашинаа зарж, байрны урьдчилгаандаа нэмэрлэн эцэг эх, ах дүүсээсээ хандив цуглуулчихвал ипотекийн зээлийн урьдчилгааг нь хангачих болов уу гэсэн битүүхэн мөрөөдөл тээж явсан тэдний хувьд аль ч нөхцөлийг хангахгүйгээ мэдэнгүүт харийн орныг зорьж, ажил хийхээс аргагүй болж буй юм.

Эмч, багш, инженерүүд хэдэн арваараа гадаадыг зорих болсон нь сар тутамд авдаг 1 сая гаруй төгрөгийн цалингаараа хэзээ ч байртай болж, хүүхэддээ чанартай боловсрол олгох боломжгүйгээ мэдсэнтэй л холбоотой.

Харин МАН 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө залуучуудыг дэмжих хүрээнд “Залуучууд, залуу гэр бүлийн орлогод нь нийцсэн уян хатан төлбөрийн нөхцөлтэй орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлнэ” гэсэн амлалт өгсөн. Энэ хүрээнд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж байв. 2016 оны УИХ-ын сонгуулиар ч мөн дээрх амлалтыг өгсөн. Харамсалтай нь, өнөөдөр иргэдийн орлогод нийцсэн орон сууц баригдсангүй. Харин ч орлогоос нь хэт давсан өндөр үнэтэй орон сууцууд сүндэрлэсээр.

Уг нь Ардчилсан нам Засгийн эрх барьж байхдаа буюу 2012-2016 онд Яармагийн дэнжид 1м2 нь 980 мянган төгрөгөөс 1, 050,000 төгрөгийн үнэтэй “Буянт-Ухаа 1”, “Буянт-Ухаа 2” орон сууцыг барьж, ашиглалтад оруулсан. Нийт 5000 гаруй айлын орон сууцыг барьсан байдаг. Аймгуудад ч мөн хямд үнэтэй орон сууцыг олноор ашиглалтад оруулж чадсан. Ардын намыг Засгийн эрх авсны дараа дээрх жишгээр хямд үнэтэй орон сууцууд баригдах болов уу гэсэн хүлээлт байсан ч нэг ч төсөл хэрэгжсэнгүй. Харин ч Нийслэлийн орон сууцны санхүүжилтийн корпораци гэдэг бас нэг агентлаг байгуулагдсан. Улаанбаатар хотын гэр хорооллыг барилгажуулж, яндангийн тоог бууруулах зорилготойгоор дээрх агентлаг байгуулагдсан ч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүд нь удааширсан хэвээр байна.

Түүгээр зогсохгүй, жилийн 8 хувийн хүүтэй олгогдож байсан ипотекийн зээлийн хүүг бууруулах боломжтой гэж үзэн, 6 хувь руу буулгасан ч хүртээмж нь багасч, эцэс сүүлдээ ипотекийн санхүүжилт ч зогсоод буй.

Олон улсын валютын сангаас өгсөн зөвлөмжийн дагуу Монголбанк ипотекийн зээл олголтоо зогсоож, Засгийн газарт энэ оны зургадугаар сарын 30-нд шилжүүлсэн ч одоог болтол энэхүү асуудлыг хэнд хариуцуулах вэ гэдэг шийдлийг төр гаргаж чадаагүй байна.

Уг нь Монголбанкны зүгээс “ипотекийн зээл олголтоо зогсоож, Засгийн газарт шилжүүлнэ” гэдэг мэдэгдлийг хоёр жилийн өмнөөс хийсэн. Гэвч Засгийн газрын төвшинд ипотекийн зээлийн санхүүжилтийг хүлээн авч, тасралтгүйгээр үргэлжлүүлэх бэлтгэлийг хангаж чадаагүй нь ипотекийн зээл олголт зогссоноос харж болохоор буй.

Ипотекийн зээлийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлсэн. Жилийн 8-6 хувийн хүүтэй зээлийг иргэдэд олгосноор 115 мянга орчим өрх хамрагдсан байдаг.

Нийтдээ 7 их наяд орчим төгрөгийн санхүүжилт олгогдсоноос 3.5 их наяд орчим нь төв банкнаас гаргасан эх үүсвэр. Бусад эх үүсвэр нь арилжааны банкнаас өөрийн эх үүсвэрээр дамжуулан гаргасан зээл аж.

Уг нь Монголын ипотекийн корпораци гэж байгууллага бий. Энэхүү корпорациар дамжуулан ипотекийн зээлийг үргэлжлүүлэх боломж бий ч эрх баригчдын хувьд сонирхол алга. Тиймээс шинээр ахин агентлаг байгуулж, энэ асуудлыг хариуцуулъя гэдэг асуудал ч хөндөгджээ. Харин энэ хооронд байрны үнэ өссөөр байртай болохыг мөрөөдсөн залуус харийн орныг зорьсоор…

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дэлхийн Банк группийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр Викториа Делмон томилогджээ8 цаг 51 минутын өмнөМонголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр ОУСК-тай хамтран ажилланаМонголбанк болон Олон Улсын Санхүүгийн Корпорац (ОУСК) хооронд өчигдөр “Ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх төсөл II” техник туслалцааны хүрээнд Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Дэлхийн Банк Группийн Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч Викториа Делмон нар гарын үсэг зурав. Энэхүү санамж бичиг нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлд Монгол Улсын банкны салбарын тэсвэртэй байдлыг бэхжүүлэх зорилготой юм. Санамж бичгийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй санхүүгийн эрсдэлийг тогтоох хяналт шалгалтын шаардлага, журмыг боловсронгуй болгох, холбогдох өгөгдөл мэдээлэл цуглуулах, боловсруулах, тайлагнах чадавхыг нэмэгдүүлэх, шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлэх, мөн эрсдэлийг хяналт шалгалтын үйл ажиллагаанд тусгах чиглэлээр хамтран ажиллана. Монголбанк 2025 онд ОУСК-тай хамтран “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй санхүүгийн эрсдэлд Монгол Улсын банкны салбарын өртөмтгий байдлын үнэлгээ”, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран “Уур амьсгалын сценари дүн шинжилгээ”-г тус тус хийсэн. Эдгээр судалгааны үр дүнгээр уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй биет болон шилжилтийн эрсдэлд Монгол Улсын банкны салбар өндөр өртөмтгий бөгөөд үүний улмаас хүлээгдэж буй зээлийн алдагдал мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдэх эрсдэлтэй болохыг тогтоосон байна. Иймд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэлд банкуудын бэлэн байдал, тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, хангах, эрсдэлийг үнэлэхэд шаардлагатай өгөгдөл мэдээллийн хүртээмжийг сайжруулах, эрсдэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр Монголбанкнаас цогц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэж дүгнэн, уг ажлыг энэхүү санамж бичгийн хүрээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болж байна.8 цаг 52 минутын өмнөХудалдааны тэнцэл 4.5 тэрбум долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 4.2 дахин өсжээ8 цаг 52 минутын өмнөЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа8 цаг 54 минутын өмнөХиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ8 цаг 55 минутын өмнөНийслэлийн цэцэрлэгийн бүртгэл 8 дугаар сарын 10-наас эхэлнэ9 цаг 1 минутын өмнөМанай улсад бүх төлбөр тооцооны 71 хувийг бэлэн бусаар хийдэг9 цаг 2 минутын өмнөМонголд анх удаа 300 метрийн урттай дижитал бүтээлийг KHARKHORUM фестиваль хүргэх болно9 цаг 2 минутын өмнөДараах бүтээгдэхүүнүүдээс нянгийн халдвар илэрсэн тул эргүүлэн татаж байна9 цаг 3 минутын өмнөАнглийн Лийдс хотын музейд XIII зууны Монголын талаарх үзүүлбэрийг олон нийтэд толилуулж байна9 цаг 5 минутын өмнөХятадын санах ойн чип үйлдвэрлэгч компанийн хувьцаа IPO хийсний дараа огцом өсөв9 цаг 5 минутын өмнөУулын замд ачааны автомашинууд мөргөлдсөн осол гарчээ9 цаг 6 минутын өмнө
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.