Таван сая үхрийг ээмэгжүүлнэ хэмээн ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун энэ оны хоёрдугаар сард мэдээлж байв. Энэ ажил ямар шатанд яваа талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Бидний хэлж заншсанаар үхрийг ээмэгжүүлэх буюу паспорттой болгож, бүртгэлжүүлэх ажлыг гаднын улс орнууд ч хийдэг. Ингэж байж үхрийн махыг экспортлох шаардлагад нийцдэг.
Манай улсын хувьд энэ жилийн төсөвт үхрийг ээмэгжүүлэх мөнгө тусгаагүй. 2024 оны төсөвт үхрийг ээмэгжүүлэхэд дөрвөн тэрбум орчим төгрөгийг суулгаж байгаа.
Ирэх хавраас үхэр сүргийг бүртгэлжүүлэх ажлыг, шүлхийн вакцины хамт хийнэ. Ингэхдээ мал эмнэлгийн дэглэм бүхий эрүүл бүс бүхий аймгуудын үхэр сүргийг ээмэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна" хэмээн тайлбарлалаа.
Сэтгэгдэл бичих