“Apple” компани “iPhone 15” гар утаснуудаа танилцууллаа


9-р сарын 13
12 цаг 31 минут

Америкийн “Apple” компани жил бүрийн есдүгээр сард уламжлал ёсоор зохион байгуулдаг шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээнийхээ үеэр “iPhone 15” ухаалаг гар утаснуудаа бусад томоохон шинэчлэлтүүдийн хамтаар танилцууллаа. 

Тус компани “iPhone 15” загваруудаа “USB-C” цэнэглэх оролттой болж байгааг зарласан нь чухал алхам боллоо. Энэхүү өөрчлөлт нь янз бүрийн төхөөрөмж, өөр өөр брэндүүдийн бүтээгдэхүүнийг цэнэглэх үйл явцыг хялбаршуулах зорилготой юм. 

“Apple” мөн шинэ өнгөний сонголт, дохио зангаагаар удирдах зэрэг функцүүд бүхий “Apple Watch Series 9”, “Ultra 2” ухаалаг цагнууд болон "USB-C" цэнэглэгчтэй "AirPods Pro" утасгүй чихэвчний хувилбарыг үзүүлэв.

Тус компани хэрэглэгчдэдээ гар утсаа шинэчлэх олон шалтгааныг бий болгохыг эрмэлзэж байгаатай холбоотойгоор “iPhone” ухаалаг гар утасныхаа шинэ загваруудад цэнэглэгчийн оролт, загвар дизайн, камерын систем зэрэгт өөрчлөлтүүдийг хийжээ.

Өнгөрсөн сард “Apple”-ийн борлуулалт гурав дахь улиралдаа дараалан буурсан юм. Хэрэглэгчид гар утсаа байнга шинэчлэхгүй байгаагаас шалтгаалан тухайн улиралд “iPhone”-ын орлого 39.7 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх жилийнхээс ойролцоогоор 2 хувиар буурсан үзүүлэлт болжээ.

 Мягмар гарагт “Apple” шинэ “iPhone 15” гар утаснуудынхаа үнийг өсгөхгүй байхаар шийдсэнээ мэдэгдсэн нь хэрэглэгчдэд төхөөрөмжөө шинэчлэн сайжруулахад түлхэц болж магадгүй байна.

 “iPhone 15”, “iPhone 15 Plus” 

“iPhone 15”, “iPhone 15 Plus” загваруудын хувьд “А16 Bionic” чиптэй, 6.1, 6.7 инчийн “Super Retina XDR” дэлгэцтэй, хар, хөх, ногоон, шар, ягаан өнгөний сонголттойгоос гадна, “USB-C” цэнэглэх оролттой, 48 мегапикселийн үндсэн камертай байна. Үнийн хувьд тус тус 799, 899 ам.долларын үнэтэй байх ажээ. 

“iPhone 15 Pro”, “iPhone 15 Pro Max”

Харин “iPhone 15 Pro”, “iPhone 15 Pro Max” гар утаснууд нь титан хүрээ, хар титан, цагаан титан, цэнхэр титан, байгалийн титан гэсэн өнгөнүүдтэй, “A17 Pro” чиптэй, 6.1, 6.7 инчийн дэлгэцтэй, 24 мм, 28 мм, 35 ​​мм-ийн фокуслах зай бүхий 48 мегапикселийн камертай, зураг боловсруулах шинэ алгоритмуудтай болжээ. Үнийн хувьд 999, 1199 ам.доллар байна. 

Шинэ гар утаснуудын урьдчилсан захиалга есдүгээр сарын 15-наас эхэлж, 22-ноос худалдаанд гарна. 

“Apple Watch 9 series”

“Apple Watch 9 series” ухаалаг цагнууд нь шинэ “S9 SiP” процессортой, илүү тод дэлгэцтэй болсноос гадна шинэ “UWB” чиптэй болжээ. Мөн эрхий болон долоовор хурууны товшилтоор дохио зангаа таних технологи, шинэ оосортой болсон байна. Үнийн хувьд 399 ам.доллараас эхэлнэ.   

“Apple Watch Ultra 2”

“Apple Watch Ultra 2” ухаалаг цаг нь биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг хянах сайжруулсан алгоритмуудтай, цуглуулсан мэдээлэлд дэвшилтэт дүн шинжилгээ хийдэг болсноос гадна мөн “Apple Watch 9”-ийн адил шинэ оосортой бөгөөд цэнэг хэмнэх горимд 72 цаг хүртэл цэнэгээ барих чадалтай. Энэхүү цаг нь 799 ам.долларын үнэтэй байна. 

Ухаалаг цагнуудын урьдчилсан захиалгыг өнөөдрөөс буюу есдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн авч, есдүгээр сарын 22-ноос худалдаанд гаргана.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.