Сүрьеэтэй тэмцэх чиглэлээр БНСУ-ын Сүрьеэгийн үндэсний нийгэмлэгтэй хамтарна


9-р сарын 13
12 цаг 29 минут

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө БНСУ-ын Сүрьеэгийн үндэсний нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Шин Хи Буг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын үеэр тус нийгэмлэг Улаанбаатар хотод сүрьеэ өвчний эсрэг төсөл хэрэгжүүлэх хүсэлтээ илэрхийлсэн юм.

БНСУ-ын Сүрьеэгийн үндэсний нийгэмлэг 1953 онд байгуулагдсан, ашгийн бус байгууллага юм. 2014 оноос хойш Улаанбаатар хотод сүрьеэтэй тэмцэх үйл ажиллагаа явуулж буй бөгөөд сүүлийн дөрвөн жилд КОИКА-гийн дэмжлэгтэй богино хугацааны төслүүдийг хэрэгжүүлж иржээ. Мөн тус байгууллага 2020 оноос нийслэлийн төвийн зургаан дүүрэгтэй сүрьеэгийн илрүүлгийн үйл ажиллагаанд хамтран ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд бүртгэгдсэн сүрьеэтэй өвчтөний ойрын хавьтлыг эрт илрүүлэгт хамруулах, өвчилсөн тохиолдлыг эмчилж эдгэрүүлэх, хянах зэрэг ажлыг хийж байна.

Өнгөрсөн хугацаанд зөвхөн богино хугацааны төслүүд хэрэгжүүлж байсан тул энэ удаад урт хугацаанд хэрэгжих боломжтой төсөл боловсруулсан гэдгийг БНСУ-ын Сүрьеэгийн үндэсний нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Шин Хи Буг онцлов. Мөн тэд төслөө ЭМЯ, ХӨСҮТ-д танилцуулжээ. Төслийн хүрээнд тус нийгэмлэг Улаанбаатар хотод

-Сүрьеэгийн эмчилгээ, тусламж, үйлчилгээгээр дагнасан эрүүл мэндийн байгууллага байгуулах,

-Эрүүл мэндийн байгууллагуудад рентгений алсын зайны болон хиймэл оюун ухааны оношилгооны үйлчилгээ үзүүлэх,

-Сүрьеэгийн нян судлалын шинжилгээний үйлчилгээ үзүүлэх,

-Алслагдсан газруудад явуулын эрүүл мэндийн шинжилгээний үйлчилгээ үзүүлэх гэсэн дөрвөн чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Нийтийн эрүүл мэндийг дэмжих, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустай уг төслийг нийслэлийн зүгээс дэмжин ажиллахад бэлэн гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө хэлж, талархал илэрхийллээ. Төслийн цаашдын төлөвлөлт, үйл ажиллагаанд НЗДТГ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран ажиллах юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ11 сар 9. 11:28Мэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов11 сар 9. 11:27ДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ11 сар 9. 11:26“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ11 сар 9. 11:26Нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна11 сар 9. 11:23Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ11 сар 9. 11:23АНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ11 сар 9. 11:22Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.