Сайд С.Бямбацогт чингэлгийн түгжрэлийг арилгахаа мэдэгдэв


9-р сарын 12
15 цаг 48 минут

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнгөрсөн өдрүүдэд БНХАУ-ын Ляонин мужийн Жинжөү боомтод ажилласан бөгөөд чингэлгийн түгжрэлийг арилгах гарц эрэлхийж, өмнөд хөршийн холбогдох албаны хүмүүстэй уулзаж, хамтран ажиллах болсноо мэдэгдлээ. Тодруулбал, томоохон дэд бүтцийн төслүүдээ хэрэгжүүлэх хүрээнд Жинжөү хотын дарга Ван Шиньюй тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хамтран ажиллах ойлголцолд хүрчээ.

Ази, Европыг холбосон ложистикийн зангилаа Жинжөү боомт нь Хятадын Ляонин мужийн баруун хэсэгт, Бөхай тэнгисийн баруун хойд хэсэгт оршдог байна. Жилдээ 100 сая тонн ачаа боловсруулах хүчин чадалтай Хятадын хамгийн хойд талын боомт аж.

Монгол Улс жилдээ 90 мянган ширхэг чингэлэг ачаа импортоор авч 80 мянган чингэлэг буцаадаг. Импортын ачааны ихэнх дамждаг Тяньжин боомт жилд 500 сая тонн ачаа боловсруулдаг.Тяньжинд үүсдэг чингэлгийн бөөгнөрлийг арилгахын тулд Жинжөү боомтыг ашиглах, үүний тулд зүүн босоо тэнхлэгийн төмөр замаа барьж далайн боомттой холбогдсон 2 дахь гарцтай болохыг чухалчилж байна.Тяньжин боомтын өрсөлдөгч Жинжөү боомт Монголоос 866 км зайд оршдог. Эл боомтыг ашигладаг болсноор чингэлгийн бөөгнөрөл арилж, тээврийн үнэ буурч, импортын ачаа маш хурднаар ирдэг болно гэж үзэж байна. Чингэлгийн түгжрэлийг арилгахын тулд дараах ажлыг хэрэгжүүлэх шаардлагатай.

  1. Чойбалсан-Хөөт-Бичигт, Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн төмөр замын төслүүдээ хурдан хэрэгжүүлэх,
  2. Бичигт хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх,
  3. Ачаа тээврийн терминалуудыг байгуулах,

4. Бичигт хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох зэрэг зүүн бүсийн томоохон дэд бүтцийн цогц төслүүдээ хэрэгжүүлснээр чингэлгийн түгжрэлийг арилгах боломжтой гэж үзэж байна.

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Боом хүнд халдварлаж, шүлхийн шинэ вирус 6000 малыг өвчлүүлэв10 сар 16. 19:10Тээвэрчдийн өмч хөрөнгийг ашиглаж, татаас нэрээр шимэгчилж байна10 сар 16. 19:07Т.Шинэбаярыг суллаж, хилээр гарахыг хориглосон шийдвэр гаргажээ10 сар 16. 19:04Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн баталлаа10 сар 16. 18:42Газрын тосны үйлдвэрийн төслийн санхүүжүүлэгч Энэтхэгийн төлөөлөгч ажлын явцтай танилцжээ10 сар 16. 18:4050 жил гацсан Эгийн голын УЦС-ын төслийг ОХУ-ын эрдэмтэд дэмжжээ10 сар 16. 18:36Засгийн газар Беларусьтай 17 зүйл бүхий гэрээ байгуулжээ10 сар 16. 16:28Илон маск Теслагийн нисдэг машиныг танилцууллаа10 сар 16. 16:27Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ10 сар 16. 16:27Агаар, орчны шинжилгээ, мэдээллийн төвийг нээлээ10 сар 16. 16:26Биотехникийн ажилд зориулан 500 боодол ногоон тэжээл бэлтгэжээ10 сар 15. 19:01“СҮҮ” хувьцаат компанийн SUU 2.0 үйлдвэрийг ашиглалтад орууллаа10 сар 15. 18:59
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.